“Таяфун” Филлиппинд ойртож байна
2013-11-08

Номхон далайгаас “Таяфун” нэртэй хар салхи Филлипин рүү чиглэн явж байгаа аж. Хар салхи Самар, Лейтэд хүрч магадгүй бөгөөд гол чиглэлдээ 185 км/ц далай дээр 30 км/ц-ийн хурдтай урагшилж байгаа гэнэ. Тиймээс тус улсын Засгийн газраас эргийн ойролцоох оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Мөн онцгой байдлын ажилчдыг өндөржүүлсэн байдал шилжүүлсэн гэнэ.

“Бид иргэддээ байгалийн хүчээс сэргийлэх бүх арга хэмжээ авахыг уриалсан байгаа. Хар шуурга маш хүчтэй, асар их хурдтай байна. “Таяфун” хар салхи Номхон далайд байгаа ч цаашид эрчимжсэн салхины хурдаас болж томоохон эрсдэл дагуулж магадгүй байгаа. Мөн Себу, Бохоль, Албай хотын бүх сургууль цэцэрлэг хаалгаа барьсан. Тусгай хорогдох байруудыг шаардлагатай хүнсний зүйлээр хангасан байгаа. Эрэг орчмын оршин суугчдын нүүлгэн шилжүүлэлт 90 хувьтай явагдаж байгаа” гэж Филиппиний Шинжлэх ухаан, технологийн сайд Марио Монтехо мэдээллээ.

Филлипинд жил бүр 20 орчин хар шуурга нөмөрдөг гэнэ. Өнгөрсөн  аравдугаар сарын 15-нд Филлипинд 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос 500 орчим хүн амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ssss:
tayafun bi* iolanda
2013-11-08