Цалин нэмэхэд 135 тэрбум төгрөг төсөвлөжээ
2013-11-08

УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг нэг сар гаруйн хугацаанд хийсний эцэст тодорхой үр дүнд хүрчээ.

Энэ талаар хэлэлцээрт оролцогчдын төлөөлөл өнөөдөр Хөдөлмөрийн яаманд мэдээлэл хийлээ. Ирэх оны төсөвт цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 200 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байсан. Үүнийг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж, нэмэгдүүлэхээр гурван тал хэлэлцээрийг эхлүүлж, үүний явц удааширахад жагсана гэж  мэдэгдэж байсан.

Үүний дүнд гурван тал улсын төсөвт тусгасан байсан 200 тэрбум дээр 35 тэрбум төгрөгийг нэмэхээр болжээ. Ингэхдээ 135 тэрбум төгрөгийг зөвхөн цалин хөлс нэмэхэд зарцуулах юм байна. Энэхүү нэмэлтийг хийхдээ инфляцийн өсөлт, улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдрал ахуй, үнийг тогтвортой барих зэрэг бүх талын асуудлыг бодолцож үзсэн гэж гурван талт хэлэлцээрийн төлөөллүүд хэлсэн.

Одоогоор цалин хөлсийг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Энэ асуудлыг мөн гурван талт хэлэлцээрээр дахин хэлэлцэж, хөдөлмөрийн бүтээмж, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй нь холбон аль салбарт хэдэн хувиар нэмэхээ тогтоох юм байна. Эхний ээлжид Боловсрол, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх тухай ярилцана.

МҮЭ-ийн холбоо Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд жилийн эцсийн инфляцийн түвшин 14 хувь, энэ оны есдүгээр сарын байдлаар 8,2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23,3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12,3 хувь, энэ оны эхний хагас жилд 11,3 нийт 23,6 хувийн өсөлттэй байгаа учир цалин тэтгэврийг 46,9 хувиар нэмэгдүүлэх үндэслэлтэй гэх саналыг тавьж байсан.

Энэ удаад шийдвэрлэсэн төсвөөр дээрх саналын дагуу цалин хөлс нэмэгдэх боломжгүй ч он гарсны дараа улс орны эдийн засагт тогтвортой байдал үүссэн нөхцөлд дахин энэ талаар ярилцах боломжтой гэдгийг МҮЭ-ийн холбооны дарга Х.Амгаланбаатар хэлсэн.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
burmaa:
tetgeveriin humuusiin amidralig sudlaach tetgever hureltsehgui amidral ulam dorootoj bn shuu dee
2013-11-08
dulam:
цалингаа нэмэх хэрэгтэй. юмны үнэ доод тал нь 200- 300 төгрөгөөр нэмэгдэж байна шүү дээ. амьдрахад хэцүү л болж байна. баян хүмүүст бол амьдрал сайхнаараа л байгаа байх. ард түмнийхээ амьралыг судлаач
2013-11-08
naraa:
tetgever dood tal n 30 huviar nemeh *rdlagatai bn
2013-11-08
zochin:
jagsana gej ailgasan hvmvvsiinhee tsaleng nemeed hichneen baga tsalen abdag ch jagsah erhgyi manai tsagdaa nar guilagchin boloh yum bn l da ingej ylgana gej bodsongyi ene tsagdaa nar zasgiin gazariin hoinoos ni garsan hvvhdvvd yum bn l da ineedtei hvmvvs be
2013-11-08
irgen:
emnelgiin tsaling achaalaltai tasgaar n staling nemmeer b naaa seheeh tasag.yaraltai hagalgaa .huuhdian hagalgaani heseg denduu achaalaltai b naaa .ajillai achaalal uneheer ih b naa .ajillah hun oldohgui b n. stalin unendee baga b n 16 stagt.16-18 hagalgaa orno .abdag n abdral hurdeg bol ajillaad l baimaar b n daanch baga stalintai b naaaaaaaaa
2013-11-08
тэтгэвэр:
тэтгэвэрийн хөгшидөд чихрийн цаас харуулах юм болов уу
2013-11-08
ууганаа:
төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилчид чинь бүгд л ардаа амьдралтай монгол улсын иргэд шүү. энийг л мартаж болохгүй
2013-11-08
өөөөөөө:
үлдсэн 100 тэрбумаар чинь тэтгэвэрийн би яаж амьдрах юм бэээээ ий ий ий.
2013-11-08