Жастин Бибер хоригдож магадгүй
2013-11-08

Бразилийн цагдаагийн газар нэгэн гэрэл зургаас болж залуу дуучин Жастин Биберт хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэхүү зурагт алдарт дуучин Рио де Жанейро хотын ханан дээр график зурж байгааг харуулжээ. Биберийг дагалдан явсан хүмүүс хотын захиргаанаас ханан дээр зурах зөвшөөрөл авсан гэж байгаа ч гэрэл зурагт орсон хана биш байсан тухай Бразилийн хэвлэлүүдээр мэдээлсэн аж.

Хэрвээ Бибер ханан дээр хууль бусаар зураг зурснаа хүлээх юм бол нэг жил хүртэл хорих ял сонсох гэнэ. Өмнө нь Бразилийн гэрэл зурагчид Биберийн бие хамгаалагчдад нь зодуулсан гэсэн гомдол гаргаж, 100 мянган ам.долларын торгуулийг түүнээс авч байжээ.

Жастин Бибер Бразил улсад долоо хоногийн турш хийх аялан тоглолтоо өндөрлөсний дараа маргааш Парагвайд очих юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gagi:
het bayjih ayultai shuu
2013-11-10
нар сар:
яадаг тэнэг вэ
2013-11-08