Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим”-аа нээжээ
2013-11-11

МУСТА, жүжигчин Г.Ундармаа өнгөрсөн бямба гаригт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд “Итгэлийн танхим”-аа нээжээ. Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон Г.Ундармаагийн гэр бүлийнхэн, ажлын хамт олон, найз нөхөд, уг төсөл дээр хамтран ажилласан байгууллага болон хувь хүмүүс оролцжээ. Энэ үеэр тус тасгийн эмч С.Алтансүх “Эмнэлгүүдэд өвчтөнг хүлээн авдаг хүлээн авах тасаг дэлхийн жишигт нийцсэн тусламжийг хүргэж чадсан боловч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах тал дээр орчинг нь бүрдүүлж чадахгүй байсан. Харин Итгэлийн танхим гээд сайн үйлсийн аянг жүжигчин Ундармаа санаачилж үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд таатай орчинг бүрдүүлж өглөө. Бусад оронд байдаг сайхан орчинг бүрдүүлж өгсөнд бид баяртай байна” гэжээ. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа "Гадаадын өндөр хөгжилтэй оронд байдаг эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн орондоо хийж болдог гэдгийг Г.Ундармаа харуулж чадлаа" хэмээн талархснаа илэрхийлсэн байна.

“Итгэлийн танхим”  төсөлд  тус эмнэлгийн 220 ам метр талбай бүхий танхимуудыг нийт 88,9 сая төгрөгөөр шинэчилж, тохижуулжээ.

Дашрамд дуулгахад, жүжигчин Г.Ундармаа өөрийн цахим хуудсаараа уг төслөө хэрхэн нэрлэх талаар санал асуулга явуулж, ИТГЭЛ гэдэг үгийг оруулахыг хүссэн олон хүний саналаар ийнхүү “ИТГЭЛИЙН ТАНХИМ” нэртэйгээр төслөө хэрэгжүүлж эхэлсэн юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
с.оюун :
маш их таалагдсан
2013-11-19
бусад нь:
бусад жүжигчид ундармааг даган дууриах хэрэгтэй шүү. тэгвэл өөр бас нэг эмнэлэг ч гэсэн сайхан болно доо.
2013-11-12
nelly:
хөөрхөн болсон байнашдэ ундармаа дүүдээ баярлалаа багын адтай охин байсым kkk
2013-11-12
аакуу:
ундармаа эгчдээ амжилт хүсэь төрж буй ээж нар болон гэр бүлд нь ийм сайхан орчинг бүрдүүлж өгё байгаа сайхан сэтгэлтэй эгчдээ аз жаргал хүсэе .
2013-11-11
saraa :
tanid bayrlalaa ard tumniihe tuluu iim saihan zuil hj bgaad bayr hurgie ger buld ni za jargal husie
2013-11-11
irgen:
bayar hyrgie undarmaa.olon olon humuunlegiin uils delgeruuleh boltugai
2013-11-11
zochin :
ulsin mungig yu ch bodolgui zardag erhemuud ichesei bile undarmaa tand ajlin amjilt ta uneheer tsoglog shuu .
2013-11-11
tsetsgee:
ard tumniihee tuluu saihan yum hj ugsund talarhaj bna ajliin undur amjilt amidralin sain saihnig husye
2013-11-11
khkh:
undarmaad bayarlalaa.
2013-11-11
zochin:
zaisan zaisan gedeg shine bayachuud neg uym bodoh heregtee boljee. ard tumengui bol uls ugui gedeg. undarmaa zuv ulger duurailal bolson uym hiijee. ulam ihiig hiigeeree. tand bolon tanai hamt olond az jargal husie
2013-11-11
suugii:
ene ih mungiig itgel deer bosgono gedeg amargui.manai ner nuluu buhii erhmuud uur turluur iimerhuu zuil sanaachilbal hurdan butne dee.good luck undarmaa.
2013-11-11
zochin :
mash saixan setgel gargasand bayar xyrgie
2013-11-11
baagii:
saikhan setgeliin uzuurt shar tos gedeg tsaashdiinkh ni ajil amidrald undur amjilt khusye! olon khund buyan bolj yavaarai!
2013-11-11
d oyun :
saihan ym hiij baigaad demjij bna amjilt husei
2013-11-11
тогтох:
баяр хүргэе.дорнод
2013-11-11
tuyashka:
uunees ih humuunlegiin ajil hiihiig husie,
2013-11-11
ганболд:
муста, жүжигчин ундармаад талархал илэрхийлэе.
2013-11-11
gunde:
ih saixab uil hiijee. bayar hurgie. undarmaa bolon tuuni ger buliinhend az jargal husie
2013-11-11