Оюутны тэтгэлгийн асуудлыг хэлэлцэнэ
2013-11-12

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх юм. Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно.

Тус хуралдаанаар  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/ зэргийг хэлэлцэх юм байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
жагаа:
оюутануудад степенд өгөх нь зөв .харин онц сайн сурлагтанд өгөх нь зөв үү бүгдэд нь өгөх үү гэдгийг оюутаннуудаас нь нууцаар санал асуулагаар асуугаад л шиййдчих л дээ .багш нар өөрийнхөө араншингаар шийддэг болох аюултай албаар өөрийнхөө хичээлд унагчихаад бас хэцүү шдээ .охинтой улсууд бол ойлгоно
2013-11-12
жагаа:
оюутануудад степенд өгөх нь зөв .харин онц сайн сурлагтанд өгөх нь зөв үү бүгдэд нь өгөх үү гэдгийг оюутаннуудаас нь нууцаар санал асуулагаар асуугаад л шиййдчих л дээ .багш нар өөрийнхөө араншингаар шийддэг болох аюултай албаар өөрийнхөө хичээлд унагчихаад бас хэцүү шдээ .охинтой улсууд бол ойлгоно
2013-11-12
aav eej:
huuhduudiig mini bitgii arhichin shouchin bolgooch eeee
2013-11-12
zochin :
оюутануудад степенди өгөх зөв тэд монгол улсын ирэдүй тэднарыг мэдлэг боловсролтой болохыг дэмжих хэрэгтэй. бүх оюутан бар караоке гэж явж байгаа юумуу хичээл номондоо зарцуулж байгаа оюутан олон шүү дэ.зарим нь мөнгөний бололцоогүйгээс болж ажил хийгээд хичээлээ тасалж сурлага нь муудаж байгаан ч байгаа. олон талаас нь харах хэрэгтэй.
2013-11-12
зочин :
оюутнуудад мөнгө өгөхөө боиочээ. шал дэмий үр дүнгүй зардал болж, эдийн засагт ачаалал өгч байгааг мэдсээр байж худалаа популизм хийгээд байх юм даа энэ эрх баригчид. одоо л ан-хан ухаантай байж ман-н буруу шийдвэрийг засаасай даа
2013-11-12