Хятад “улаан” түвшин тогтоолоо
2013-11-12

Хятадын цаг уурын албанаас “Хаян” хар шуургатай холбоотойгоор түгшүүрийн дээд буюу “Улаан” түвшин зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өмнөд хэсэгт орших Хайнаний эрэг хавийн захын дүүргүүдээс 13 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 400 гаруй хөлгийг зогсоолдоо эргэн ирэх тушаал өгчээ.

Хайнаньд болон Хайкоуд жуулчид голлон ирдэг Санье тосгоны онгоцны буудлын 200 гаруй зорчих нислэгийг цуцлаж, олон нийтийн бүхий л арга хэмжээг хориглосон байна. Цаг уурчдын  мэдэгдэж байгаагаар хар шуурга хурдтайгаар Гуанси, Чижуа мужууд дайран өнгөрөхдөө зургаан хүний амийг авч одож,  Вьетнам, Лаос улсын хил рүү чиглэжээ. “Хаян” хар шуурганаас болж Вьетнамын эрэг хавийн 600 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
yu we:
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2013-11-12
mongol:
muu huurnuudiig shuuruulaisai
2013-11-12