Попын хааны эмч 4 жилийн ял авлаа
2011-11-30

Доктор Конрад Мюррейгийн шүүх хурлын эцсийн шатны шийдвэр гарлаа. Түүнийг попын хаан Майкл Жексоны үхэлд гэм буруутай гэж үзэн хориотой эм бэлдмэлийг тунг нь хэтрүүлэн өгсөн хэргээр дөрвөн жилийн ял оноожээ. Попын хааны гэр бүлийнхэн эмчид үүнээс илүү ял өгөхийг шүүхээс шаардаж байсан ч шүүх доктор Мюррейг хэдийгээр эмчийн ёс зүйг алдаж үйлчлүүлэгчийнхээ өмнө хариуцлага алдсан ч санаатайгаар энэ үйлдлийг хийгээгүй гэж үзэн ялыг нь хөнгөрүүлсэн аж.
Shuud.mn
Сонин хачин