Хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлт муу байна
2013-11-12

Төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдийн нийт өр энэ орны байдлаар  44.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнээс үндсэн төлбөр нь 32.5 тэрбум төгрөг бөгөөд хүүгийн төлбөрт 11.7 тэрбум төгрөг төлөхөөр байна.

Зээлийн хугацаа хэтэрсэн авлагын эргэн төлөлт 7-20 жилээр хоцорсон бөгөөд зээлийн эргэн төлүүлэх, ялангуяа хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах ажил хангалтгүй байгаа аж. Ингэснээр энэ онд үндсэн өр 6.3 тэрбум, хүүгийн төлбөр дөрвөн тэрбум, нийт 10.2 тэрбум төгрөгөөр тус тус өсөж 54.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
zizi:
yoh arai l bi*ee
2013-11-12
kkkkk:
ard ni tomchuul baidag baihaa
2013-11-12