Ус ашигласны төлбөр 1-3,7 дахин нэмэгджээ
2013-11-12

Усны нөөцийн төлбөрийн хувь хэмжээг тогтоож, хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Шинэчлэсэн зорилго нь усны үрэлгэн хэрэглээг өөрчилж, усны нөөцийг зүй зохистой хэрэглэх, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэлхий нийтэд хэрэглэж буй дэмшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад хөрөнгө оруулалт хийх, усыг хэмнэлттэй ашиглуулахад чиглэсэн. Санхүүгийн механизмыг боловсронгуй болгохын тулд усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг бус нутгийн онцлог, сав газар бүрээр тооцон тогтоосон нь ихээхэн ач холбогдолтой болж байгаа юм.

Хуучин засгийн газрын тогтоолоос усны төлбөрийн хувь хэмжээ 1-3,7 дахин нэмэгджээ.  11 чиглэлд ус ашигласан усны төлбөрийг тогтоосон байна. Хүнд үйлдвэрийн зориулалтаар, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар, хөнгөн үйлдвэрийн, хүнсний үйлдвэрлэл болон уул уурхайн үйлдвэрлэлд, ус шавхан зайлуулах, эрчим хүчний, газар тариалангийн үйлдвэрлэл, бусад ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилдэг эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэний гэсэн чиглэлүүдээр ус ашигласны төлбөрийг тооцох болж байгаа юм.

Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд 506,9-561,9 төгрөг байгаа нь хамгийн өндөр хэмжээ юм. Харин эрчим хүчний зориулалтаар ашигласан усны төлбөр хамгийн бага буюу 33,7 төгрөг байна.

Усны нөөц Монгол орны усны 29 сав газар тус бүрээр тогтоосон нь бодит хэрэглээнд ойртуулсан гэж үзэж байгаа. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжид ногдох усны нөөц ашигласны төлбөрийг усны үйлчилгээний үнэтэй харьцуулж үзэхэд хамгийн өндөр нь Туул голын сав газарт 5,3-6,2 хувь \дэлгүүр буудал, машин угаалга зэрэг газрууд болон арха, ундааны үйлдвэрийнх 3,3 хувь, хөнгөн хүнснийх 2,3 хувь\, бусад газруудад 10-аас доош хувь байгаа нь бусад улсын жишигтэй нийцсэн гэнэ. Дээрх тогтоолын төсөлд хүн амын унд ахуйд хэрэглэсэн усыг төлбөрөөс бүрэн чөлөөлсөн, бэлчээрийн мал аж ахуй, байгалын баялагийг нөхөн сэргээх замаар тарьж ургуулсан ургамал, өсгөсөн ан амьтан, ашигласан усаа тодорхой хэмжээгээр цэвэршүүлэн эргүүлж ашигласан тохиолдолд тэр хэмжээгээр хөнгөлөх уян хатан нөхцлийг бий болгожээ.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
эксперт:
шал худлаа, усны үйлдвэрт цэвэр усны үйлчилгээний үнэ метр куб нь 300 төгрөг байдаг. үүн дээр 94.4 төгрөг ус ашигласны төлбөр гэж нэмэгдэж байгаа, өөрөөр хэлбэл 32 хувиар төлбөр нь өссөн гэсэн үг. мэдээгээ үндэслэлтэй бичээч ээ, му-ын зг-ын 2011 оны 302, 2013 оны 326 327-р тогтоол гэж байгаа тэрийг уншчихаад дараа нь бич за. хүнсний үйлдвэрүүдийн ашигладаг усны үнэ 30-45 хувиар өсчихөөд байхад
2013-11-27