Дэлхийн мисс ард түмнийхээ төлөө залбирлаа
2013-11-12

“Дэлхийн мисс 2013” тэмцээнд Филиппин улсаас төлөөлөн оролцож, титмийн эзэн болсон Меган Ян ард түмэнийхээ төлөө залбирлаа. Тэрбээр хүмүүнлэгийн ажлын хүрээнд Лондонд ажиллаж байгаа юм. Хаян хар салхины улмаас 10 мянган иргэн амиа алдаж, олон мянган хүүхэд эмэгтэйчүүд хүнд нөхцөлд амьдарч байгаад энхийн элч Меган Ян залбирал үйлдсэн байна.

Лондоны төв цэцэрлэгт залбирал үйлдсэн Меган Ян “Миний сэтгэл зүрхэнд маш их уйтгар гуниг нуугдаж байна. Би Филиппин хүн учраас надад их хэцүү байна. Эх орныхоо төлөө хийх ганц зүйл минь чин сэтгэлээсээ залбирах. Уучлаарай, миний ард түмэн. Би өөр юугаар ч туслаж чадахгүй байгаад, уучлаарай” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
1111:
манайд бол амархан. мянгаатай суугаад 2 өрөө байр аваад тэгээд хүүхэдтэй салаад л болоо...
2013-11-13
zochin:
manai durak miss.uudee gej hoorhii *ing stupid hahaha
2013-11-12
guest:
manai missuud hentei untaj heden tsaas oloh uuu gej boddog bhdaa hoorhii
2013-11-12
zochin:
bolj bna shvvdee ex oponch emegtei bna
2013-11-12