Төр буруутгаж болдог, бид болохгүй гэж үү
2013-11-14

Асуудал юунд вэ гэж олонтаа асуудаг. Олонтаа гэдгийн хариу нь олон хариулт болж таарна. Тэдгээрийг нэгтгэх нь төрийн үүрэг. Өөрсдөө хуулиар үнэ тогтоож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг зохицуулах болохоор эрхгүй тэдний өмнө өвдөг сөгдөнө. Дагаад бидний хамгийн дээд эрх чөлөө хумигдаж байна. Үндсэн хуулийн зүйл заалтын хувилбараар шүү.

6

Сайхан даа. Бид ийм л нийгмийг байгуулж байна. Хүмүүнлэг ардчилсан нйигэм рүү орох гэж байхад бидэн рүү, төрийн эсрэг мэдээлэл цацсаныг чинь мэдэгдэл хийж үгүйсгээд намнана гэнэ. Битгий горьд... Хэвлэлийн хуулиа аятайхан болгоогүй байгаа цагт хуулиар хориглоогүй юм бүхнийг бид хийх болно. Та нар энд тэнд баахан айлчлал хийгээд мэдээллээ нууцлаад байвал хардах нь миний эрх. Та бүхэн зүүн хойд Азид ямар будлианаа хутгасан. Гадны сайт дүүрэн байна. Ураныг дамжин өнгөрүүлэх ч гэх шиг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнх нь байр суурь өөр байна гэхчилэн мэдээллийг захын сайт руу ороод үзээрэй. Төр ийм байдаг юм уу. Төр нэгдмэл байдаг биш үү.

6

Нэгдсэн байр суурь ойролцоо мөртлөө Засгийн нэгэн сайд нь урагшаа нисч очоод Ерөнхий сайдынхаа өмнөөс Төмөр замаа яриад сууж байдаг. Цалин тэтгэврийнхээ 250 тэрбум төгрөг дээр голоо цохисон нөхдүүд ирэх оны төсвийг аятхай хийх болов уу. Тунгалаг хэрнээ зэрэглээт төр гэж гуншин өгөөд байгаагийн маань учир утга энэ. Нүдэн дээрээ бүх зүйл болно бүтнэ. Бэлчир дээрээ алга.

6

Бидний хийснийг хэвлэлийнхэн муухайгаар будаж байна гэж Ерөнхий сайд нь гомдлоллож байна. Эдийн засаг нь унасан, бараа бүтээгдэхүүнийх нь үнэ талийсан /10 хувиар/, хөрөнгө оруулалт 45 хувиар унасан, иргэдийн орлого нэмэгдээгүй... Дахиад ДНБ-ний 60 хувьд хүргэх зээл.. Өөр ямар ямар үзүүлэлт танд хэрэгтэй вэ. Засгийн газар минь. Толгой эдийн засагч нь УИХ-аас гарахаа мэдэгдэж байна. Дохио байна уу.

6

Үнэндээ тунгалаг Засгийн газарт чинь тунгалаг мэдээлэл алга. Нэр хүнд чинь унаад байгаагийн гол шалтгаан тэр. Хүмүүс дандаа уур бухимдалтай байж. Дэлхийн уур уцаартай улс орны дөрөвдүгээрт жагсч байгаагийн гол буруутан нь Засгийн газар та. Бид өлсч үзээгүй, цангаж үзээгүй.. харин эрх чөлөөгөөрөө гурван зуун жил цангасан ард түмэн. Оюуны гуйлгачин, хөрөнгийн хэнээтэн, албан тушаалын хэнээрхэл... Алийн болгон удаан үргэлжлэх болж байна аа. Бид хөрөнгөтэй, идэх уухаар дутмагхан ч байна. Та бүхэн л илүү дээш нь гэж хэлсэн шүү дээ. Гэтэл хуучнаасаа унаад байгааг анзаарч байна уу.

6

Эдийн засаг өсөлтөндөө биш худалдан авах чадвартайдаа байдгийг бид мэднэ. Худалдан авах чадварыг хэн бий болгодог вэ. Бид.. гэж та нарын хэлэх дуртай ард түмэн. Тэгвэл энэ бүхний тухай хэлэх гэсэн хэвлэлийнхний дуу хоолойг Засаг хуралдаанаараа үгүй гэнэ. Түүн шиг тэнэг юм байхгүй шүү. Нэг сэдвээр анхааруулж байснаа нөгөө сэдвийг хаалаа. Яалаа гэж Соёлын бодлого Батаараар, Боловсролын салбар оюутны 70 мянгаар амьсгалах ёстой юм.

6

Энэ бүхэн хаалттай сэдэв болж байх шиг. Хэрвээ сэтгүүлч нарт /Ерөнхий сайдын айлчлал, Франц Монголын гэрээний тухай/ олигтой мэдээлэл хийсэн бол хэн ч “уранаар” амны бураагаараа бурахгүй байсан. Энэ Засаг таны мэдсэн хийгээд мэдэхгүй хийсэн алдаа. Түүнийг хэвлэл мэдээллээс эрэх аргагүй, хэрэггүй юм биш үү. Захын Twitter, Facebook-ийн мэдээллээс болж бүхэл бүтэн Засгийн хуралдааныхаа үнэт цагийг алдаж байх цаг бишсэн. Ингэж л амьдармааргүй байх юм даа.

7

Төр үнэхээр битүү мэдээлэлтэй байсныг задлаж анализ хийснийхээ төлөө шүүхэд дуудагддаг бол яг одоо дуудчих. Төр шүүхэд сэтгүүлчдээ буруутгаж болдог. Бид төрийг буруутгаж болохгүй гэж үү.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
namaraa:
ih sain bjchsen bna mash zov shuu
2013-11-15
kkkkk:
маш зөв... сайн байна. мэдээллээ дэндүү нууна. ёстой л "уран"-аар бурна гэж үү!
2013-11-14
kkkkk:
маш зөв... сайн байна. мэдээллээ дэндүү нууна. ёстой л "уран"-аар бурна гэж үү!
2013-11-14
zochin :
hoh cine yah gej ene namiig songson yum
2013-11-14
hhggf:
zov bichjee.ah kommunism baiguulah geed baigaa yum uu,
2013-11-14
mongol:
бадамжавт талархал илэрхийлье. ардчилал нэрээр дарангуйлал тогтоосоон алтанхуягийн засгийн газрын үнэн төрхийг айлгүй бичдэг олон сэтгүүлч гарах болтугай. ардчилалаар амьдархаа заалгах болсоноос хойш бид чинь үнэндээ боолын боол, босгоны шороо болж дууслаа шүү дээ. дээрээс нь ардчилал нэрийн доор бий болсон дарангуйлалал дор монгол хүн ямар ч эрх чөлөөгүй боллоо ш дээ. алтанхуягийн зг нэртэйгээр нь бүх монголчуудаа шоронд хорьчихгүй дөө. тэгээд амар юм биш үү. хэн ч та нарыг шүүмжлэхгүй, та нар ч дураараа улс орноо хөгжүүлэх нэрийн дор дураараа зарж худалдахад амар. ганцхан дээр чинь тэнгэр, доор чинь зовсон ард түмэн байгаа үед хэзээ нэгэн цагт та нарын нүгэл чинь ёстой нүдээрээ гарна гээч болох байлгүй дээ.
2013-11-14
тэмцэл:
сайн бйана. бид дуугарах цаг болсоон. жил шахам чимээгүй харлаа, ажиглалаа. иргэний нийгмийн байгууллагууд хаа байна. бүгд таг чиг, с этгүүлчид бас таг чиг байсан. одоо хэтэрлээ. бүгд хүчээ нийлүүлэн дуугарах цаг болжээ. биднийг ард иргэд хамгаалах нь дамжиггүй ээ.
2013-11-14
энгүүн:
яг зөв, нөгөө ардчилсан гэдэг нөхдүүд чинь дарга болохоороо ардчиллаа хаагаал байгаа ш тээ. уг нь ерөнхийлөгч 1 удаа овоо л хэлсэн юмсан.
2013-11-14
1234:
radnaabazariin rashiig orosiin tumur zamiin holboonoos hundet doktor bolgoson baina.
2013-11-14
......:
энэ засаг огцорох хэрэгтэй
2013-11-14
зочин:
юу л хийгээд мундараа хутгаад байна даа алтанхуягаа
2013-11-14
наран:
нөгөө иргэний танхим нээж иргэдээ сонсоно барина гэдэг худлаа дүр эсгэж байгаа бололтой.бидний грашын газар,сургууль цэцэрлэгийн газрыг булааж авцгааж байгаа юм чин та нарыг хуулиар дарж авах юм байна л даа өөрсдийн дуу хоолой бууны *нуудаа л мэдээлэл нэвтрүүлэх хүсэлтэй юм байлгүй
2013-11-14
emch:
uneheer iim bna .heze hogjil debshil yarih yum be.bainga l unalt unalt urgeljilseer.buhimdal deed tsegtee hurlee.oyunii hodolmor hezee unelegdej ehleh bol.....
2013-11-14
zzzz:
golomt hothond dulaan zogsool avna. 99119709
2013-11-14
уншигч:
н.бадамжав чамд талархъя.алтанхуягийн засгийн зазар дэндүү шинэ фашист маягийн үйл ажиллагаа явуулж байна.тэд хийх ажлаа мэдэхгүй,байнга л шүүмжлэлийг эсэргүүцнэ.иргэн бидний хэдэн төгрөг цаас болж гүйцлээ.гэтэл засгийн газар мундаг ажиллаж байгаа гэнэ.*ноос дор хуцдаг амьтан байдаг бол энэ алтанхуягийн засгийн газар.ингэж бичсэний төлөө энэ сэтгэгдэл бичигчийг барьж хорихтун гэж тагнуул цагдаадаа тушаах бизээ.
2013-11-14
zochin:
mash zuv....
2013-11-14