Минут тутамд 6 эмэгтэй хүчирхийлэлд өртдөг
2013-11-14

Энэтхэгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох “Women don’t rape” байгууллагынхан  улсынхаа мөрдөн байцаах албаны дарга Масур Фэхтэй уулзаж, хүчингийн хэрэгт анхаарал тавихыг хүсч буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн тус эмэгтэйчүүдийн байгууллагаас Шинэ Дели, Мумбай хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, охид эмэгтэйчүүдийг хэн нэгний золиос болохыг үл тэвчихийг сануулсаар байгаа юм.

1

Дэлхийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар Энэтхэгт нэг минут тутам зургаан эмэгтэй хүчингийн хэргийн золиос болж, нэг цагт 100 гаруй эмэгтэй бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг гэсэн байна. Тиймээс бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийн талаар хуультай сайн танилцаж, хууль бус үйлдлүүдтэй тэмцэхэд мөрдөн байцаах албаны үүрэг их гэдгийг цагдаагийн дарга Ражит Синха хэлжээ. Өнөөдрөөс мөрдөн байцаалтын арга хэрэгслийг өөрчилж, эрэгтэйчүүдийн уламжлалт хандлагыг солих талаар Засгийн газрын гишүүдийн дундах хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
irgen:
enthegchuud gej erguu baagiinuud.. araggui *aa garaaraa archidag tarhi ni hurtel *tai ain?
2013-11-14