Их хэмжээний бугын эвэр авч явжээ
2013-11-14

Өчигдөр буюу энэ сарын 13-нд Баянгол дүүргийн 4-р хороо “Голден Парк” хотхоны орчмоос автомашиндаа их хэмжээний тарваганы элдээгүй арьс, бугын эвэр авч явсан этгээдүүдийг цагдаагийн албан хаагчид саатуулжээ.

Тодруулбал, Орхон аймгийн харъяат иргэн Б/эр.37н/, А/эр.48н/ нар нь “Hyundai Sоnata-5”, “Хино”, “Hyundai Starex” маркын автомашинд их хэмжээний бугын эвэр, тарваганы элдээгүй арьс авч явсан байна. Тиймээс тэднийг сэжигтнээр татан саатуулж,  авч явсан тарваганы арьс, бугын эврийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Хэргийг БГДЦХ- 2  шалгаж байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
бугын их хэмжээний эвэр авч явжээ. нэж бичвэл яасан юм бэ? сэтгүүлч гуай
2013-11-14
zzzz:
muu eryyn *uud baikh yum aa .ukheji baisan *nuud
2013-11-14