Фүкүшимагийн ажилчдын цалин нэмэгдлээ
2013-11-14

Хоёр жил гаруйн өмнө цаг зуурын гамшгийн улмаас осол гарсан Фүкүшимагийн атомын цахилгаан станц болон түүний ойр орчмын цацрагийн бохирдлыг цэвэрлэж дуусгахын тулд Японы Засгийн газар гурван их наяд иен буюу 30 тэрбум ам.доллар зээлэхээр болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Ингэснээр Фүкүшимагийн “цэвэрлэгээ”-нд нийт 80 гаруй тэрбум ам.доллар зарцуулахаар болох юм.

Дээрх шийдвэрийн хүрээнд аюултай бүсэд ажиллаж буй багийнхны өдрийн цалинг 100 ам.доллараас 200 ам.доллар болгож нэмжээ. Гэхдээ дээрх 80 тэрбумд реакторуудын хэсгүүдийн ажиллагааг бүрмөсөн зогсоох ажлын зардлыг оруулаагүй аж. Үүнд ойролцоогоор 150 тэрбум ам.доллар, хэдэн арван жилийн хугацаа шаардагдах юм байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
anonymous:
boldog bol end ochij ajillah yumsan odriin 50 dollar bsan ch hangalttai. soyoltoi uls odriin 8 tsag ajluulaad l iim tsalin ogch bgaa
2013-11-17
халиунаа :
нэмэхгүй гээд яахын хамгийн хүнд ажлыг хийж байгаа юм чинь
2013-11-15