Чуулганы ирц хангалтгүй байна
2013-11-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт хуралдахаар товлогдсон ч 10.00 цагт эхэлж байна.

Өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэг/,  “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/-ийг хаалттай хэлэлцэх юм.

Эхнийн хэлэлцүүлэгээр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүд /дөрөв дэх хэлэлцүүлэгийг хэлэлцэх гэж байна. Хариулт өгөхөөд Сангийн яам, Эдийн засгийн яамны ажлын хэсэг хуралд орж ирлээ.

50 гишүүн өнөөдрийн чуулганд оролцож байна. ИЗНН –ийн ирц “0”, бие даагчдийн ирц 3-ний хоёр нь ирсэн, АН-ийн ирц хангалтгүй, МАН-ын ирц  хангалтгүй байна гишүүдийн чуулганы танхимдаа орж ирэхийг УИХ-ын дарга санууллаа.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин