ХААИС-ийн захирал асанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2013-11-15

Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас өнгөрсөн наймдугаар сард ХААИС-ийн захирал асан Б.Бямбааг албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгө идсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна.

Б.Бямбаа нь ХААИС-ийн захирал байх хугацаандаа ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр сургуулийн эзэмшил газраас "Химон констракшин" ХХК-д өгч, ямар ч тендергүй барилга бариулсан. Мөн 20 байрны үнэнд 1.3 тэрбум төгрөг сургуулиас нэмж шилжүүлсэн. Үүнээс 16 байр авсан хэдий ч ойр тойрны цөөн хүмүүст хуваарилсан зэрэг үйлдэлд нь холбогдуулан шалгаж байгаа аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин