“Жаст Ойл”, “Мах маркет”-ын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ
2013-11-15

 “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Тэрбээр нь Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа Орос, Монголын хамтарсан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, мөн төрийн өмчийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээч нарын үндэслэлээр тогтоогджээ.

Мөн Ш.Батхүү мэдүүлгийнхээ явцад зээлийн барьцаа, батлан даалтын гэрээ зэргийг байгуулж 109 сая ам.долларын зээл авсан ба үүнээсээ 70 хувийг "Олон Овоот"-ын үйл ажиллагаанд зохицуулсан гэсэн тайлбарыг өгчээ.

Тиймээс УМБГ-аас энэ хэрэгт холбогдох нөхөн төлбөрийг олгуулах зорилгоор "Жаст Ойл" компанийн Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийт 48 шатахуун түгээх станц болон "Мах маркет" компанийн үйлдвэр зэрэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.

1

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аль эртнээс зохион байгуулалттай төлөвлөсөн юм байна даа.
2018-03-10