А.Галтбаяр: МУИС оюутнуудаа МУБИС-руу шилжүүлэхгүй
2013-11-15

Өнөөдөр зарим хэвлэл мэдээллээр “МУИС-ийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрээр олон салбар сургуулиа нэгтгэн дөрвөн томоохон сургууль болгохоор боллоо. Тодруулбал, МУИС-ийг Байгаль нийгэм, Хүмүүнлэгийн ухаан, Хууль, Бизнес, хэрэглээний ухааны гэсэн дөрвөн чиглэлийн салбарт хуваах тогтоолыг баталжээ. МУИС-ийг дөрвөн салбар сургууль болгох бэлтгэл ажлыг арванхоёрдугаар сарын 15-н гэхэд базааж дуусгах аж” гэх мэдээлэл цацагдаж байна. Уг мэдээллийн дагуу МУИС-ын захирал А.Галтбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Танай сургуулийн Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж 10 салбар сургуулиа татан буулгах шийдвэр гаргаснаа дуулгасан. Тэгвэл өчигдөр сургуулийн Удирдах зөвлөл дахин хуралдаж, дээрх шийдвэрийг батласан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ үнэн юм уу?

-Үгүй. Зарим хэвлэл мэдээлэл манай сургуулийн Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг буруугаар ойлгосон бололтой. Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг гарган, сургуульдаа шинэчлэл хийх асуудлыг дахин хянаж хэлэлцэхээр болсон. Уг ажлын хэсэгт сургуулийн багш нарын  төлөөлөл, ҮЭ, оюутны төлөөлөл багтана. Ажлын хэсэг ирэх сарын 15-нийг хүртэл сургуулийн бүтцийн шинэчлэлийн асуудлыг ахин, дахин судлаж үзээд Удирдах зөвлөлд өөрсдийн байр сууриа илэрхийлэх болно. Өөрөөр хэлбэл, МУИС-ын Удирдах зөвлөл багш, оюутнуудынхаа саналыг ирэх арванхоёрдугаар сарын 15-ний өдөр сонсоно. Тэдний санал, хүсэлтийг харгалзан сургуульдаа бүтцийн өөрчлөлт хийх эсэхийг шийднэ.

-Хэрэв МУИС-ийн бүтэц зохион байгуулалт, дүрэм, журамд өөрчлөлт орвол МУИС-иас Монгол хэл, Багшийн ангийн оюутнуудаа МУБИС- руу шилжүүлэх асуудал үүснэ гэж зарим эх сурвалжууд ярьж байна. Та үнэн бодит мэдээллийг манай сайтаар дамжуулан хүргэхгүй юу?

-Наадах чинь худлаа мэдээлэл байна. Аливаа өөрчлөлтийн өмнө худал, цуурхал тархаж байхыг алийг тэр гэхэв дээ. Энд би нэг л зүйл хэлье. Манай МУИС ихэнхдээ багш мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг. Ийм байхад юу гэж багшийн ангийн оюутнуудаа өөр сургуультай нэгтгэх билээ.  МИУС оюутнуудаа хэзээ ч МУБИС- руу шилжүүлэхгүй.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zoloo:
teneg uvgun mini iim yum hiihee bolioch. ediin zasgiig hudaldaatai niiluuilj baigaa shini unen bizdee. bid ingeh baisan bol sanhuud oroh baisiin e.zasgiin surguuliin ner hund navs unajiina za yu
2013-11-17
bodol:
mash zov bna. oorchloltiig hurdan hiih heregtei
2013-11-16
bodol:
mash zov bna. oorchloltiig hurdan hiih heregtei
2013-11-16
galtbayariig ogtsruul:
shinechlel neereer halhavchilj muis-iig huvichilj avah gesen bodloo yavj baina. heden bagsh ni huviin surguulid ochino araas ni galtbayar shig yumnuud bagsh bolno. tegeed dampuurna. ter ued b gedeg hun ehnerteigee niileed huvichilj avah baihdaa
2013-11-16
зочин:
тэдний санал хүсэлтийг харгалзан бүтцийн өөрчлөлт хийнэ ч гэх шиг дотор нь байгаа ялзарсан гарууд ямар өөрчлөлт хийдгийн галтбаяраа нийгэм тэр аяараа танай сургуулийг өөрчлөгдөх ёстой хоцрогдсон байна ялзарсан байна гэж үзээд байна шдэ энэ сайтуудын сэтгэгдэлүүдийг уншаач дээ малаа
2013-11-16
муис:
зоригтойхон дайрснаараа дайраад хийчихгүй бас юун оюутны зөвлөл үэ болоод явчваа байр сууринаасаа ухрах ч дэмий л байдгийм даа тэгвэл анхнаасаа юу гэж том том юм ярьсийн бэ галтбаяраа
2013-11-16
ядмаа:
муис-ийг шинэчлэх цаг болсон. муис ний нуугүй хэлэхэд хувийн гайгүй сургуулиудаас дор бодлого хөтөлбөртэй явж байгаа ш тээ. би заримдаа хүүхдээ оруулсандаа харам*г. уг нь монголын тэргүүлэх их сургуулийн нэг шүү дээ. залуу удирдлагууд одоо шинэчлэх хэрэгтэй.муис-тай харьцуулахад шутис хол тасарсан байлаа шүү. шутис-ийн оюутнууд толгой өөд нь татах завгүй хичээл ихтэй тэр хирээрээ өөрсдийг хөгжүүлдэг юм шиг надад санагдсан шүү. тийм учраас ажилд орсон тоогоор бусад их сургуулийг хол хаясан байлаа ш тээ
2013-11-16
зочин:
шутис руу бас шилжүүлж байгаа юм уу захирал аа
2013-11-16
tulga:
bi muis surdag.ene buttsin orchloltos chni bolod oyutnud mubis ruu ih orj bn.uuntei holbootoi bgsh nar ni ih durguitsj joohon darmtlah mayg orj bn shu.
2013-11-16
уншигч:
муис-д өрнөж байгаа үйл явдлыг ажиглаад байхад ер нь ирээдүйд муис байх уу? үгүй юу гэдэг асуудал тавигдаад байгаа юм. муис-ийг бүтцийн өөрчлөлт нэрээр манаргаж 12 факультетийг /салбар сургууль/ нь хүчээр нэгтгээд дөрвөн том сургууль болгоно. энэ бол зөвхөн эхлэл нь. дараа нь хэдэн жилийн дараа муис 4 хуваагдаад тус ту*а бие даасан хувийн сургууль болох зам руугаа орж мэднэ. ингээд муис гэдэг сургууль байхгүй болно. муис нь олон улсын тавцанд national university of mongolia гэж нэрээр явдаг. national university of mongolia гэдэг үгийг эргээд монгол руу орчуулахад монгол улсын их сургууль биш, харин монголын үндэсний их сургууль гэж бууж байна. гэтэл монголын үндэсний их сургууль гэдэг хувийн дээд сургууль бас бий. яг нөгөө miat-mongolian airline гэдэг нэрийг хувийн компани өөрийн болгох гэсэнтэй адилхан үзэгдэл. муис-ийн бүтцийг өөрчилж болохгүй ээ. энэ хэвээр нь хадгалах хэрэгтэй. эс тэгвээс монгол улс өөрийнхөө ууган их сургуулиа устгуулах нь байна.
2013-11-15
monh:
galtbayar saya buh surguuliar yavj uhtelee chihchluulj monherdeniihee laig uursen. ovilgogui yumnuud niileheer yaj buteltei yum hiih vedee. ed nar bugd hiih geed ulairsan. baishingaa bariulna geed baisan
2013-11-15
monx:
ene odoo bas yagaad booronxiilood exelvee,sayxan l bid shiidsen yam teg gesen geed baisan chin , , iim l xumuus xun alna shuu tolgoi baixgui xaa*l bol xaa* .odoo bur darga teg gesen bi bol oorchlox sonirxolgui geed xelne dee .
2013-11-15