Явуулын номын сан ажиллуулж эхэлжээ
2011-12-01

Аймгийн төв номын сан уншигчдын эгнээг нэмэгдүүлэх зорилгоор салбар, зөөврийн болон нүүдлийн номын сангийн үйлчилгээг хэвшүүлжээ. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын байранд салбар номын сан ажиллуулснаар тодорхой үйлч­лүүлэгчидтэй болжээ. Өнгөрсөн сард аймгийн төвийн алслагдсан айл өрх иргэдэд үйлчилгээгээ ойртуулж ус цаг уур, орчны шинжилгээний төв, цэцэрлэг, нэгдүгээр дунд сургуулийн зарим ангитай хамтран зөөврийн номын сан ажиллуулан 50 гаруй уншигчдад 100 орчим номоор үйлчилжээ. Мөн Баяннуур сумын иргэдэд зориулан зөөврийн номын сан ажиллуулсан бол Могод, Орхон, Хишиг-Өндөр, Бугат сумын уншигчдад номын солилцоогоор үйлчилсэн байна. Иргэд газраа барьцаалдаг, бэлэглэдэг болжээ. Энэ оны эхний гурван улиралд тус аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг иргэдээс нийт 640 мэдүүлэг хүлээн авч, анхны 75, гэрээний эрхийн 380, бусад эрхийн 64 бүртгэл хийж, иргэд, хуулийн этгээд, төрийн байгууллагад 104 лавлагаа, хуулбар олгон үйлчилгээ үзүүлснээр хөрөнгө борлуулсны татвар болон үйлчилгээний хөлсөөр 12,3 сая гаруй төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулжээ. Газрын харилцааны асуудлаар энэ тасгийнханд иргэд хэрхэн хандаж байгаа талаар тус тасгийн дарга В.Оюун-Эрдэнээс лавлахад: -Бидний хүлээн авсан мэдүүлэгт газрын асуудал зонхилах түвшинд биш ч гэсэн эрчимжих хандлагатай боллоо гэв. Анхны бүртгэл хийлгэсэн иргэдийн тал хувь нь газраа өмчлөн авах, эзэмших хүсэлт гаргасан нь түүний энэ дүгнэлтийг баталж байна. Мөн газар худалдан авах, бэлэглэх, барьцаалах, хамтран өмчлөгч болон өв залгамжлагчаа өөрчлөх хүсэлт гарган улсын бүртгэл хийлгэжээ. Тухайлбал газар худалдан авах гэрээг долоон хүн хийлгэсэн бол хамтран өмчлөгчөө 18, өв залгамжлан өмчлөгчөө нэг хүн өөрчлүүлсэн байна. Мөн 60 иргэн газраа барьцаалсан, 37 иргэн барьцааны гэрээгээ дуусгавар болгосон, долоон иргэн бэлэглэсэн, 17 иргэн гэрээндээ өөрчлөлт залруулга хийлгэсэн байна.
Shuud.mn
Сонин хачин