Жастин Бибер уучлалт гуйжээ
2013-11-16

 

Канадын залуу дуучин Жастин Бибер Аргентины төрийн далбааг гутаан доромжилсныхоо төлөө твиттер хуудсаар дамжуулан уучлалт гуйжээ.

“Хүмүүс тоглолтын үеэр тайз руу элдэв зүйл шиддэг. Манайхан надад үүнийг цамц гэж хэлсэн”  хэмээн 47 сая дагагчтай тэрбээр тайлбарлажээ. Бибер болсон явдлыг тайлбарлаж есөн удаа жиргэсэн байна. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт Буэнос-Айрест болсон тоглолт дээр түүн рүү үзэгчдийн зүгээс хоёр ч далбаа шидсэн юм.  Ийм  тохиолдолд ихэнхдээ үзэгч, тухайн орныг хүндэтгэж байгаагаа илэрхийлж далбааг өргөн мандуулдаг ч залуу дуучин далбаан дээр зогсож  дараа нь микрофоны тусламжайгаар тайзнаас гаргасан байна.

Аргентины хуулиар төрийн далбааг гутаан доромжилсны төлөө дөрөв хүртэл жил шоронд хорьдог байна.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин