Жуух бичгээ барьснаас хойш 20 жил болжээ
2011-12-01

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамтай хамтран Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын гуравдугаар уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Энэ удаагийн уулзалтад Европын Холбоо болон түүний 22 улсын гишүүн орнуудын төлөөлөл болох Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх, Зөвлөх, төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон байна. Анх 1991 онд Европын комиссын Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын тэргүүн итгэмжлэх жуух бичгээ барьсан өдрөөс хойш эдүгээ 20 жилийн ойгоо тэмдэглэж буй 2011 он бол ЕХ- Монгол улсын харилцааны хувьд онцлог жил юм. Уулзалтад оролцсон дипломатчид, төлөөлөгчид өмнө нь ийм өргөн хүрээг хамарсан айлчлал, уулзалтууд тохиож байгаагүй хэмээн онцолсон байна.
Shuud.mn
Сонин хачин