“Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийг дэмжлээ
2013-11-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцах үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн,  дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтжээ.

  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хонгконгийн Засаг захиргааны онцгой бүсэд 2012 оны 11 дүгээр сард хийсэн айчлалын үеэр Хонгконгийн талтай “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” болон “Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрүүд байгуулах санал тавьж, төслийг хүргүүлжээ. Хонгконгийн тал хэлэлцээр байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, хариу төслөө ирүүлснийг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг судалж, энэ оны 5 дугаар сард Хонгконгийн талтай хэлэлцээ хийн эх бичвэрийг тохиролцсон байна.   Гадаад харилцааны яамны мэдээллээр Хонгконгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байгаагаас гэмт хэргийн сэжигтнээр хоёр иргэн саатуулагдан шалгагдаж, 21 иргэн шүүхээр ял шийтгүүлэн хоригдож байгаа аж. Хонгконгийн Шилжилт хөдөлгөөний албанаас гаргасан мэдээллээр энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын 23385 иргэн Хонгконгт зорчжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хоригдол солилцоно гэдэг чинь тийм ч сайхан зүйл бишдээ, гадаадад мэргэжил дээшлүүлсэн гэмт хэрэгтнүүдийг монголын эрүүгийнхэнтэй нийлүүлж байгаа нь тэдгээрийг олон улсын гэмт хэргийн бүлэглэлтэй холбоо тогтоох сайхан боломжийг бүрдүүлж байна гэсэн үг шүү дээ.
2013-11-16