Төрийн албан хаагчийн тангараг өргөжээ
2011-12-01

Мэргэжлийн  хяналтын  газрын албан  хаагчид төрийн дээд одон медалиар шагнагдлаа.  Тухайлбал  Баянгол  дүүрэг  дэх  Мэргэжлийн  хяналтын  хэлтсийн  НХХХ-ын  улсын  байцаагч  Н.Отгонбаяр  “Алтан  гадас”  одонгоор  энгэрээ  мялааж,  Хөдөлмөрийн  хүндэт  медалиар  тус  хэлтсийн  Хөдөлмөрийн  эрүүл  ахуйн  хяналтын  улсын  байцаагч  М.Туяа  тус  тус  шагнагдлаа.  Мөн  ажил  үйлсээрээ  хамт  олноо  манлайлсан  МХЕГ-ын  Санхүүгийн  хяналт  шалгалтын  улсын  ахлах  байцаагч  Н.Хүрэлчулуунд  “Төрийн  албаны  тэргүүний  ажилтан”  цол  тэмдгийг  ёслол  төгөлдөр  гардууллаа.  Мөн  “Худалдааны  салбар  үүсч  хөгжсөний  90  жил”-ийн  ойн  баярын  медаль,  шагнал  болох  тэргүүний  ажилтан  цол  тэмдэг,  жуухаар  тухайн  салбар  чиглэлийн  хяналтын  байцаагч,  албан  хаагчдад  гардуулсан  юм. Ийнхүү  Улс  тунхагласны  ойн  баяраар  Мэргэжлийн  хяналтын  байгууллагын  албан  хаагчид  хийж  бүтээсэн  ажил  үйлсээ  үнэлүүллээ.
Shuud.mn
Сонин хачин
Тангараг шагнал 2 ямар холбоотойг нь ер ойлгосонгүй.
2011-12-01