Автынхны түүхээр аялаарай
2011-12-01

“Автынхан”гэдэг их айлын буурал түүхийн жимээр алхах боломжийг нээж өгсөн шинэ ном мэндэллээ. “Түүх төрсөн он цагууд” нэртэй уг номыг Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Энхтөр санаачилсан юм. Тэрбээр “Энэ ном мэндлэх улбаа хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй. Тэр үед нэгэн ахмад ажилтантай залуу насных нь тухай, ажил, амьдралынх нь талаар ярилцсан юм.Өнөөгийн залуусын хувьд сонсууштай, авууштай, сонирхууштай үүх түүх тэнд хөвөрч байлаа. Ярьж дууссаных нь дараа “Таны ярьсныг мэдэх өөр хүн бий юу” гэж асуухад “За даа байхгүй л болов уу.Мэддэг хэд нь бурхны орныг зориод удаж байна” гэж билээ. Урсан өнгөрөх цаг хугацааны нугачаанд энэ мэтчилэн хэн ч мэдэхгүй, мэдэж амжаагүй хэчнээн олон түүх замхарч үлдсэнийг тааварлах аргагүй. Тэгэхээр одоо л хожимдолгүй ахмадуудынхаа алтан сургаал, үнэ цэнэтэй үгсийг авч үлдэх ёстой гэдэг бодлоор ном бүтээх үйлсээ эхлүүлсэн юм” хэмээн ном бүтээх болсон тухайгаа ярьсан юм.
Аливаа улсын түүхийн үнэ цэнэ гэдэг нь тухайн үйл явдлын үед,үнэн зөв бичигдсэн баримтаар үнэлэгддэг гэдэг.Замын цагдаа үүсч хөгжих, үйл явцын амьд гэрч болсон ахмадуудын дурсамж дурдатгал буюу “Түүх төрсөн он цагуудын номноос мэдэж болох юм.
Shuud.mn
Сонин хачин