“Үдийн цай” хөтөлбөрт хийсэн шалгалтын дүнг хэлэлцэнэ
2013-11-19

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурал маргааш болно. Энэ үеэр Ерөнхий боловсролын сургуульд боловсрол, эрүүл ахуйн нөхцөл, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх аж. Мөн мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг ААН-ийн стандартын хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулах ажээ.

Түүнчлэн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим ААН-үүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэх юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин