Ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа
2013-11-19

Гаити улсын иргэд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлджээ. Ерөнхийлөгч Мишел Мартеллиг сонгогдсоноос хойш авилга хээл хахуулийн хэрэг нэмэгдэж, их сургуулиа төгссөн хүмүүст ажлын байр хангалтгүйгээс, ядуурлын түвшин ихссэн гэх шалтгаануудаас түүнийг огцрохыг шаардаж байгаа юм байна.

Жагсагчид нийслэл Портау Принс хотноо автомашины дугуй шатааж, Ерөнхийлөгчийн ордон руу чулуу болон улаан лооль шидэж “Ард түмнээсээ уучлалт гуйвал жагсаалаа тараахаа” амласан байна. “ВВС” агентлаг “Цагдаа, иргэдийн хоорондох мөргөөлдөөний үеэр буун дуу гарч, таван хүн гэмтсэн” гэж мэдээлжээ.

2011 онд Гаитид рихтерийн шаталбараар долоон магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 10 мянга гаруй хүн амиа алдсан. Энэхүү байгалийн гамшгийн дараа Мартиелли ард түмнээ дахин хөл дээр нь босгоно хэмээн шинэ эхлэлийг амлаж ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин