Уучлал
2013-11-20

“Их хайрын дэргэд өчүүхэн алдаа юу ч биш” хэмээн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай тун сайхан онож хэлсэн байдаг. Хүн хамгийн дотны хүндээ л гомддог аж. Энэ гомдол нь санаанд нь хүрэхгүй үйлдэл бүрт нэмэгддэг ч байж мэдэх юм. Хүмүүн бид баярлаж, бас гомдож чаддаг байх сайхан. Гомдож чаддаг шигээ үнэн сэтгэлээсээ бие биеэ хайрлаж, уучлалт гуйж бас уучилж сурах хэрэгтэй.

өся

Хүмүүс хэн нэгэнд гомдлоо гээд зүрх сэтгэлдээ шаналж, гомдоосон хүнээсээ өө сэв харж эхэлдэг. Өө сэв эрэх тусам гомдоосон хүн нь хамгийн муу, муухай бүхэн шингэсэн аймшигтай нэгэн болж харагддаг. Тэгэх тусам тэр муу гэж харсан хүнтэйгээ хамгийн муухайгаар хандах боломжийг ч алдалгүй ашиглаж эхэлдэг. Гомдоосон хүнийхээ тухай хэн нэгэнд муулж, ам зөрөх шалтаг шалтгааныг хайж, хэл амаар элдэвлэх боломж гарвал сэтгэлийн гүнээсээ муу хэлдэг. Гомдсон сэтгэлээ ингэж тайтгаруулж болох ч, эцэст нь та өөрөө муу бодол тээгч нэгэн болчихсон, хүний санаагүйг санаж, бодоогүйг боддог болчихсон байх вий. Ууч сэтгэл хүнд ухаарал, тайвшрал, сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг юм.

йЫ

Уучлалын тухай нэгэн сургамжит өгүүллэгт ийн бичжээ.

“Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь  таван кг төмс, нэг гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.

йы

Багш анги руу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчдадаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана.

йы

Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ.

й

Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ”.

йы

Тийм ээ, уучлал гэдэг тийм л агуу зүйл. Үнэхээр уучилж чадвал сэтгэлдээ өргөсгүй амар тайван амьдрахын нэгэн боломж энэ билээ. Тийм ээ, та бид уучлал хэмээх агуу ухаанаар биеэ чимж урам зоригтой амьдарч чадна. Ийм боломж хүн бүрт нээлттэй байгаа шүү.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
азаа:
би сайн хөвгүүнийхээ найзад муухай хандаад түүнийг уурлуулж гомдоочихсон юм л даа.одоо яахаа мэдэхгүй юм.түүнд саын болохоор зүгээр сууж чадахгүй юм.ядаж баыхад би тэр хөвгүүнтэй хэзээ ч харьцаж баыгаагүй.тэр чатаар надад уурласан сэтгэгдлээ явуулсан.одоо би яахуу
2014-03-09
ene sedevtei sanal niilehgui bna :
aaaaaaaaaaaaa g demjij bna hun alsan hunii eruul mend setgel sanaag hohirooson huniig uuchlah u ter hun busdiig tuhain agshind alj baihdaa tarchlaan zovooj doromjilj baihdaa neg sekund bolie minut bodson bolov u uuchlaad ongorloo gehed nasan turshdaa or zurh ni bie erhten setgel sanaa ni hohirno harin esregeeree nogoo hun ni daraagiin hergee hiigeed l yavna iim t1 yum bitgii yari za harin ch shuuh ni shiidej chadahgui tanil tal mongo togrogoor asuudliig gemt heregtnii tald shiideed bval udahgui tsusan oshoo avah bh shu
2013-11-20
hairaa:
uuchilj amidarie bied amar sh dee
2013-11-20
аааааааааа:
"уучлал хэрэгтэй, бусдыгаа уучилья" гэдэг үгээр халхавчлаад уучлашгүй, зэвүүн, хариуцлагагүй, өөдгүй, олхиогүй, овилгогүй, бүдүүлэг, тэнэгээ гайхуулсан хүмүүс алдаагаа засах ч бодолгүй, "юун сүртэй юм бэ? уучилчаач, бусдыг уучилна гэдэг чинь бла бла бла" гэсэн зэвүүн юмнуудыг шууд амьдралаасаа хөөх хэрэгтэй.
2013-11-20
guest:
манайханд дутагдаж байгаа зүйлийн талаар бичжээ.
2013-11-20