Би Монголынхоо ирээдүйг төсөөлж байна
2013-11-20

Хүн нь сэтгэлтэй, хийсэн үйлс нь өөдрөг гурван саяулаа байхсан гэж бодож төсөөлж байна. Хэн нэгэнд буруу өгөх биш, хэн нэгнээс сурахсан гэх ирээдүйг төсөөлж байна. Ижий маань өвдөж, аминаас илүү хүүгээ асуусан гэнэ. Ингэхэд түүний төлөө юуг хийсэн билээ. Ургасан амь нь юмсан. Хүүгээ өвдөхөд бачуурдаг хэрнээ ижийгээ ганихуйд зүрх хойно нь өвдөх. Бид сэтгэлээ гээжээ. Сэтгэл гээч чухам юуг нь мэдэхгүй хэрнээ танихын төлөөх аян дайн явав. Эцэст нь сэтгэлчид ялагдаж сэтгүүрчид ялав.

_

Хүнтэй л байгаасай. Хүн чанар гэсэн үг шүү дээ. Миний хүүхдүүд ийм байгаасай гэж бодохийн. Бүр түүнээс өндөр. Хаа нэгтээ уулзаж учрах нь эрт эдүгээгийн учрал ерөөл юм бил үү.

Хүн сайн сайхан явахдаа ижийгээ дурсдаг бил үү. Энэ энгийн агаад гайхамшигтай асуулт. Ижийтэй хүн үхдэггүй юм гэнэ лээ. Ертөнц тэр дундаа нүүдэлчид ижийг магтан шүлэглэсээр иржээ. Тан улсын үед Хүннүд олзлогдсон нэгэн бээр,

-Хайрлахуйн чинадад ижийнхээ

Чандган мөөмийг олохуйяа бэрх

Харь газрын чуулганд

Хэлэлцэхүй еэ бэрх  /Рашид Ад Дин, Судрын чуулган/  гэсэнсэн.

.

Ижийгээ л хайлж явбал болох юм биш үү. Ертөнцийн уг нь бүсгүйчүүд юм биш үү. Эрчүүд дайн тулаан, атаа жөтөө, нэгнээ үгүйсгэх хандлага. Бидний ертөнц дуусч байх шиг. Ижийгээ бодохоор л энэ бүхнийг бодох юм. Хамгийн том, хамгийн хүчирхэг, хамгийн .. бүхний дээдийг бодохоор хайлан уярна. Сэлмэнд гар далийгаагүй хэрнээ эх хүн таньд, бүсгүй хүн танаа мөргөнө.

.

Би Монголынхоо ирээдүйг ингэж л төсөөлнө. Би түүнийг логик гаргалгаа, хахир хатуу шийдвэр бүхий эрчүүд бус ... Та нарыг л хүснэ.

Хаадыг төрүүлсэн хатдууд илүү ухаалаг байсан байж таарна. Тэгж гэмээн Сорхогтани Бэхи хатан гурван шашны тэргүүн болж. Ираны Тегеран, Армены Жал Хажуд, Хятадын Сы Чуань гээд л дөрвөн зүг найман зовхист байна. Хатдын өргөөнд хаадууд бий болж байлаа.

.

Монголын бүсгүйчүүдийн тухай элдэв бус мэдээлэл гарч л байна. Мэдээлэл даяарчлагдсан хойно ярина л биз. Бүсгүй бүхнээ ижий шигээ санадаггүй эрчүүдийн алдаа. Ухаарахуйн цагт тэд миний Монголыг өлхөн өөд нь татна. Бидэнд тэд хэрэгтэй.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
монгол:
монголчуудын бусдыг хайрлах сэтгэл бусад үндэстнүүдээс нилээд ялгаатай. энэ нь дэндүү амиа бодсон, мухар сүсэглэг, арчаагүй гэсэн суурь төрхтэй холбоотой бдаг байх. бас аймаар худалч.
2013-11-21
unenchhuu:
hamgiin sain niitleltei ni tanaih shuu tanai hamt olond amjilt husuye
2013-11-21
hongoroo:
ene asuudlis zaluuchuud ih bodoh heregtei dee
2013-11-20
ylemjsauhan:
goy niitlel ehleed l. ........
2013-11-20
zorigtsaihan:
yasan avgaitaigaa muudaa yu avgaitaigaa muudsan ued unshuulmaar um bna daa
2013-11-20
88124198:
bvh turliin hiws hiwsentser drojiig svvliin veiin shine tuhuurumj boloh kirby, mun angliin rug doktor-oor tsewerlej vilchilj baina. ajiliin bairand bolon duudlagaar ochij tsewerlej vilchilne 15m2 deesh hiwsend duudlagaar ochij tsewerlej vilchilj baigaa
2013-11-20
хөх монгол:
сайхаан сайхан. н.бадамжав танд эрүүл энх урт удаан наслахыг ерөөе. сэтгэл догдлуулсан сайхан нийтлэл байна. баярлалаа.
2013-11-20