“Гүүгл” 17 сая долларын торгууль төлнө
2013-11-20

Интернэтийн акул “Гүүгл” компани үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг ашиглаж байсан тул 17 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Мөнгийг АНУ-ын 37 муж болон Колумбын тойрогт хуваарилах аж.

Компанийн төлөөлөгч “Бид ийм зөвшилд хүрч  чадсандаа сэтгэл хангалуун байна. Бид хувийн мэдээллийг хамгаалах талаар хойшид ихээхэн хичээн  ажил хийх болно. Хэдийнэ шаардлагатай арга хэмжээ авч эхэлсэн” гэж хэлжээ. Торгуулиас гадна тус компани мөрдөх боломжтой программд  браузерын хамгаалалт хийх үүрэг хүлээсэн байна.

“Хэрэглэгч биднийг интернэтээр мөрдөж байгааг мэдэх ёстой. Гүүгл олон сая хүний араас мөрдөхдөө хувийн эрх чөлөөг нь хязгаарласан төдийгүй итгэлийг нь хөсөрдүүлсэн” хэмээн Нью-Йоркийн ерөнхий  прокурор Эрик Шнейдерман мэдэгджээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин