Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзана
2013-11-20

Монгол улсад бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх чиглэлд бизнес эрхлэгчидтэй уулзан зөвлөлдөх, тэдний санал бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгах, хамтран хэрэгжүүлэх зорилгоор Ерөнхий Сайд Н.Алтанхуяг "Баялаг бүтээгчидтэй хийх уулзалт"-ыг зохион байгуулах гэж байна. Уулзалт энэ сарын 22-ны өдөр Төрийн ордонд болох юм.

Манай улсын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд 23 жил болж буй. Энэ хугацаанд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил нуруун дээрээ үүрч өнөөдрийг хүргэсэн билээ. Тиймээс бизнесийн салбарт хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх. Мөн татварын бодлогоор дэмжих. Түүнчлэн зээлийн хүүг бууруулах, зах зээлийн тогтолцоог эрүүл байлгах асуудлыг баялаг бүтээгчид онцолж буй.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин