Гишүүдийг “Ирсэнд тооцох” бүртгэлийг халъя
2013-11-20

УИХ-ын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа хойшилж эхлэх нь гэм биш зан.  Товлосон цагтаа эхэлдэггүй нь гишүүдийн ирцтэй холбоотой. Гишүүд хуралдаандаа цагтаа ирээгүйгээс эхлэх хугацаа нь хойшилдог. Өнөөдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хуулзүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан ч мөн товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхлэв.  Гишүүдээ хүлээсэн байнгын хороодын дарга нар ажлын хэсгийнхнээс ирцийг хурдан бүрдүүлэхийг шавдуулсаар. Сүүлдээ  зарим гишүүд ирээгүй байсан ч  “ирсэнд” тооцон  хуралдааныг эхлүүлэв. Учир нь тэд “Замдаа явж байна. Намайг ирсэнд тооцоорой” хэмээн захисан бололтой.  Ер нь  ажлыг товлосон хугацаанд нь үлгэрлэн эхлүүлэх үүрэгтэй тэд  ийн  хойш чангаагаад байгааг  “төрийн ажилд хоноцын сэтгэлгээгээр хандахаа боль” гэдэг экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн захиасыг сануучихмаар санагдлаа.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
yesman:
ta zuv asuudal xunduj bichsend bayrlalaa.
2013-11-20