Сонины газар руу дайрсан этгээдийг баривчилжээ
2013-11-21

Өнгөрсөн 19-ны өглөө Парисын “Liberation” сонины байр руу буутай этгээд халдаж, “Societe Generale” банкны захиргааны байрны гадаа гал нээсний улмаас тус сонины гэрэл зурагчны цээж, хүзүүг шархтуулсан хэрэг гарсан. Харин цагдаагийн ажилчид гэмт этгээдийг Парисыг хоёр хоногийн турш самнасаны эцэст баривчилж чаджээ. Цагдаагийхан эд мөрийн баримтыг нягталж үзээд өмнө нь 1998 онд буутай халдлага үйлдэж байсан Декар гэгчийг баривчлан саатуулсан байна.

“CNN” агентлаг “Сэжигтэн цагдаагийнханд баригдахаасаа өмнө нойрны эм их хэмжээгээр ууж, амиа хорлохыг завдсан” гэж мэдээлжээ. Харин цагдаагийн дарга “Албан ёсны мэдээллийг хоёр хоногийн дараа өгнө, тэгэхдээ Декар энэ хэргийг үйлдсэн нь бараг нотлогдсон” гэсэн байна.

Халдлагад өртсөн өдөр тутмын “Liberation” сонины өнөөдрөөс эхлэн цагдаагийн хяналтад дор шинэ дугаараа гаргаж эхэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
газар луу гэж бичнэ, ядаж зөв бичээч
2013-11-21