Хүүхэд барьцаалсан хэрэг гарчээ
2013-11-21

Энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд  байрлах 83 дугаар сургуулийн орчимд гуравдугаар ангийн сурагч найман настай хүүг барьцаалсан хэрэг гарчээ. Хэргийг хүүгийн ээж О-той хамтран амьдарч байсан 42 настай эрэгтэй П нь үйлдсэн гэнэ.

Хэргийг үйлдсэн этгээд П-г  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II  хэлтсийнхэн түргэн шуурхай ажиллаж үйлдэл дээр нь баривчилжээ. Чухам ямар учраас дагавах хүүгээ барьцаалах болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II  хэлтэст шалгаж байгаа ажээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
sara:
эхийг нь эрхшээлдээ оруулах гэсэн арга. ер нь хүүхдээр нь барьцаалчихвал эх хүн яаж ч чадахгүй. эрийн оронцгоос зугатааж зугатааж хүүхдээ санаад буцаад очдог юм шүү дээ. гэр бүлийнхнээ хүчирхийлдэг этгээдүүдийн номер нэг шалгарсан арга нь хүүхдээр барьцаалах явдал байдаг.
2013-11-21