Чөлөөтийнхөн “Сархадчи”-ийн дэвжээнд хүч үзнэ
2013-11-21

Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” спортын төвд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр энэ сарын 23-24-ны өдрүүдэд болно.

Зургаа дахь удаагаа болж байгаа энэхүү тэмцээнд манай улсын эмэгтэй баг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Ням-Очир нар урилгаар оролцохоор болжээ. Ингэхдээ энэ жилийн тив, дэлхийн аварга шалгаруулах болон “Гран при” цувралд тэмцээнээс медаль хүртсэн 35 орны 300 гаруй тамирчинг нэр заан урьсан аж.

Маргааш эхлэх энэхүү тэмцээнд 32 орны 400 бөх оролцохоор болжээ.

Манай тамирчдын багийн ахлагчаар МЧАХ-ны холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Шүүгчээр тус холбооны нарийн бичгийн дарга Б.Төмөрбаатар болон Б.Батбаяр, З.Дүвчин нарын дасгалжуулагч явах юм байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс МУГТ  О.Бурмаа хүрэл медаль хүртэж байжээ.  Энэ удаагийн тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянга, түүнээс 2 мянгыг дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд таван мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд хоёр мянган ам.долларын урамшуулал олгох юм байна.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
dashka-29:
tamirdhid aa amjilt husie!
2013-11-24