АНУ, Афганистантай тохиролцоонд хүрчээ
2013-11-21

“Синьхуа” агентлаг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Афганистаны Ерөнхийлөгч Карзайтай “Хоёр талын аюулгүй байдал”-ын арга хэмжээний талаар тохиролцоонд хүрч, Афганистаны “Лоя Жирга” хуралд гарын үсгээ зурсанаар хэрэгжихээр болсон гэж мэдээлжээ.

Жон Керри “Хэлэлцээрт зааснаар “НАТО” болон АНУ-ын арми төлөвлөгөө ёсоор 2014 оноос өмнө Афганистаныг орхисны дараа үлдсэн цэргүүд хязгаарлагдмал үүрэг гүйцэтгэх болно. Афганистаны аюулгүйн армид сургалт, бэлтгэл, тусламж үзүүлэх ба харин тулалдаанд оролцохгүй” гэжээ.

Америк, Афганистаны “Хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээ”-г өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн ч  хэлэлцээр долоо удаа хойшлогдож байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин