“Шар нунтгийг Ж.Батзандан эсэргүүцсэн гэж протоколд оруул”
2013-11-21

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Гишүүд ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Урт нэртэй хуультай хэр уялдаж байгааг тодруулж байсан юм. Мөн гишүүд Оюутолгойн гэрээний асуудлаар ч сонирхож байлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Оюутолгойгоос 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсэн. Анхны хөрөнгө оруулалт дууссантай холбоотойгоор хэлэлцээр явагдаж байна. Дараагийн хөрөнгө оруулалт удахгүй орж  ирнэ байх. Уул уурхайн салбартай холбоотой нийгэмд бий болсон асуудлыг зөвөөр төлөвшүүлэх хэрэгтэй” гэж байсан юм. Ингээд гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-2009 оноос хойш Монгол Улс ураны шар нунтаг, цөмийн энергийн бодлогоо төсөлд  бага багаар түлхээд байгаа. Ураны шар нунтгийг бэлтгэнэ гэдэг нь цөмийн түлш бэлтгэнэ гэсэн үг. Цөмийн хог хаягдлыг Монголд булшлахгүй гэж манай томчууд хэлдэг. Хэлж байгаа, хийж байгаа чинь өөр өөр байгаа шүү гэдгийг хэлмээр байна.  Энэ төслийн 3.4.3-ийг гишүүн Ж.Батзандан эрс эсэргүүцэж байгаа гэж протоколд оруулах хэрэгтэй. Уул уурхайн компани хайгуулж хийж байгаад олон төрлийн баялаг олдог. Олсон баялгаа төрөөс нуудаг. Хайгуулын лиценз авахдаа орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авах ёстой.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Хуулийн төслийн 3.4.3 дээр Эрдэс баялгийн үйлдвэрлэл явуулж болно гэдэг дээр ураны шар нунтаг гэж орж ирсэн байсныг хассан.

УИХ-ын гишүүн Ц.Цолмон:

-Нөөцийг хэрхэн тогтоохоор болж байна вэ? Улсын төсвөөр хайгуул хийсэн нөөцийг багтаах уу?

:

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Гарамгайбаатар:

-Нөөцийн асуудал үнэхээр маргаантай байгаа. Хойч үедээ үлдээх нөөцийг баялгийн сангаар дамжуулах юм. Хятадууд хил орчимд ойрхон ирж эрдэс баялгийг олборлоод байна гэж яриад байгаа. Бид орд нөөцлөхөөс илүү баялгийн сандаа үлдээх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

:

Уул уурхайн сайд Д.Ганхуяг:

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулж хийж байгаа. Төр баялгийн сангаасаа хөрөнгө гаргаад хайгуулж хийвэл илэрц гаргаад авах боломжтой.  Тухайн орны компаниуд, төр нь хамтарч ажилладаг хувилбарыг дэмжих хэрэгтэй.

Ийнхүү гишүүд асуулт асууж дуусаад санал хураалт явуулахаар боллоо. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын  төсөлд нийт 66 санал багтсан байна. Гишүүд санал тус бүрийг хэлэлцэн, саналаа өгч байна.

:

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
аааааааааа:
фейсбүүк дээр банкны чулуунбатын уран олборлорх нь ямар ч аюулгүй, манайд эдийн засгийн ашигтай энэ тэр гэж сурталчилж ярьсан нь байна лээ. чулуунбат алт хөтөлбөр энэ тэр гээд монголын газар шороонд хор хохиролтой бүх шийдвэрт оролцож байсан. хэнз үрээ хаана ямар байдалтай амьдрахыг бодооггүй, богино бодолтой эцэг юм даа.
2013-11-22
malchin:
ene uhen uu uls tur uu ! unen bol mongol ulsiin tuluu um boddog l hun um bna
2013-11-21
gggg:
bi eh ornooosoo ta*n zarah gsn um yaj zarah be argiig n zaaj ogooch.daraa ur huuhed mini haana herhen amidrahiig mon zaaj ogore.
2013-11-21
zuchi:
umar argaar mongo oloh n yah be uls ornoo delhiin tuvshund ochuulaacha huruu humsa hugalan barin hdn um huluulaad yag uls orondoo zoriylah gj bhd n barij mordood ulam nuulgaad bh uma .mongol hun l bidnii tolo um hne busad n hudal sh dee50jiliin daraa ene bdgaara bugd boomj bolj uheh um b l da .elbegdorjoo
2013-11-21
zochin:
prantsuu olborlono gesen baisan . tegehee yaj ayulgui hiihee ted medej baigaa. manaid ashigtai bol yadiim be
2013-11-21
иргэн:
мангартуулж байгаад яасан ч болохоор хууль шуу юм батлуулж авна шуу цаадуул чнь. яахаас ч буцахгуй шуналын туламнууд... хонгорт яалаадаа. жаахан цианитад хамаг байдгаа хордуулчихаад, олигтой цэвэрлэж ч чадаагуй байж бас ураны олборлолт гэж хуцацгаагаад... арыг нь дааж чадахгуй байж, монгонд худалдагдсан хулгайчууд...
2013-11-21
окоооо:
хассанч гэсэн олборлож эхэлсэн байхын, юу гэсэн хэл вэ
2013-11-21
bolovsrol:
ene setguulch, survaljlagch nertei yamar ch bolovsrol, medleggui yumnuudaa jaahan surgaachee
2013-11-21
uuuuu:
zuvuu. odoo tsaash urgeljluulj oron dayar eserguutseh kompanit ajil zohio. tegegui l bol naaduul chin shireen dooguuraa nuguuduhuu oroldood l bgaa.
2013-11-21
uuuuu:
zuvuu. odoo tsaash urgeljluulj oron dayar eserguutseh kompanit ajil zohio. tegegui l bol naaduul chin shireen dooguuraa nuguuduhuu oroldood l bgaa.
2013-11-21