“Зөв хүүхэд-Алтан үеийн гурван хэлхээ” анхдугаар чуулган болов
2013-11-21

Дундговь аймагт анх удаа ахмад, залуучууд, хүүхдийн төлөөллийг оролцуулсан зөвлөгөөн зохиожээ. Энэ сарын 18-20-ны өдрүүдэд болсон “Зөв хүүхэд-Алтан үеийн гурван хэлхээ” чуулганд  сумдын засаг даргаар ахлуулсан нийт 15 багийн 150 төлөөлөгч оролцжээ. Чуулганы зорилго нь гурван үеийн холбоог бэхжүүлэх, хүүхэд, залуучуудыг эрүүл мэнд, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвшихөд гэр бүл, боловсрол, нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид хэлжээ.

Чуулга уулзалтын үеэр ахмад настан, өсвөр залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх, хүүхэд залуучуудад эх оронч үзэл, үндэсний уламжлалыг өвлүүлэн үлдээх, хүүхэд төвтэй соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нийгмийн бүхий л бүлэгт хөгжүүлэх зэрэг нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндсөн байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин