Лениний музейг МАН-ын эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гаргалаа
2013-11-22

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д  холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн  хянан хэлэлцсэн.

Нэхэмжлэгч Төрийн өмчийн хорооноос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга /хуучин нэрээр/-ын өмчлөгчөөр тогтоолгох, уг барилгыг МАН-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан юм.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх дээрх хэргийг 2013 оны  6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 1963 оны Иргэний хуулийн 60, 63 дугаар зүйлүүдэд зааснаар Төрийн өмчийн хороог В.И.Лениний музейн барилгын өмчлөгч болохыг тогтоож, 2002 оны Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тус музейн барилгыг чөлөөлж Төрийн Өмчийн Хороонд шилжүүлэхийг хариуцагч МАН-д үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн шүүх 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас  тус музейн барилгыг төрийн өмч болохыг тогтоох нэхэмжлэл гаргасан байхад Төрийн өмчийн хороог уг эд хөрөнгийн өмчлөгч гэж хоёр шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулан,  Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хулгайч бадамжунай олон жил турээслэж луйвардсан монгоо улсад тушаа!ман улсын тосовийн монгоор барьсан ордоноо торд тушаа!
2013-11-23
зочин:
зөв шийдвэр гаржээ,ардын нам уужидэж ханаагүй л юм байх даа
2013-11-22
мэдээж:
энэ цаг үед мэдээж ийм л шийд гарна ш дэ
2013-11-22
зочин :
болооштээ.
2013-11-22
yamarch yalgaa garahgui :
yamarch yalgaa garahgui eee man aaas avaad turd ugnu gej heleed udahgui an iin neg nuhriin umch bolno ard tumend yuch nyalzahgui
2013-11-22
оюунгэрэлд:
одоо батаар сайдаа нам харгалзахгүйгээр цирк , кино театруудаа буцаан авч зориулалтаар нь ашиглах хэрэгтэй. тэгэж чадвал сайд шиг харагдана шүү.
2013-11-22
zochin:
zuv shiidver garsan bainaa. ali hezeenii uursduu ugchihguidee. tureesiin mungu ni darga narinhan karmaand ordog baisan bolood bulaacaldaad baidag yum bailgui.
2013-11-22
зочин:
ман-ын олигархиудын идсэн уусан хөрөнгө их бий зөв шийдэх хэрэгтэй. шудрага байна.
2013-11-22
зочин:
гол нь музейн барилгыг намын байр болгож болохгүй шүү дээ. мэлрээ гуай жаахан мэдрэмж байсан бол өөр байраар сольчих ухаан байсангүй дээ. хохь нь.
2013-11-22
өө хөөрхий:
том жижиг үсэггүй бол 35 үсэгнээс 4 үсгийг хасна гэдэг шиг тэнэг харагдаж байна
2013-11-22
ман ичээсэй:
ард түмний хөрөнгө, олон сайхан театр, музейн хаалгыг барьчихсан, тэрэн дотроосоо аль өнгөтэй өөдтэйг нь өөртөө ч бас наачихсан байгаа юм аа. миний халааснаас гарсан татварын мөнгөөр өөртөө бариулсан ордныг нь харахаар уур хүрээд байдаг юм. төр тэрийг нь ч гэсэн авах хэрэгтэй. төр барьж байгаа ан давраад иймэрхүү тэнэг үйлдэл бүү хийгээсэй.
2013-11-22
shuuhch de:
shuuhiin buh shiidver odoogiin toriin tald garah ni todorhoi ylzarsan shuuh
2013-11-22
зочин:
мэлрээ эхнийхээ шанааг авлаа.
2013-11-22
иргэн:
еэ ашгүй дээ. шударга шүүх байдаг л юм байна. хулгайчуудаас нэг ч гэсэн хөрөнгөө салгаж авсан нь сайн хэрэг шүү
2013-11-22
man sunuusei:
man-iinhen gej hanaj tsadahgui balair ymnuud bna. zugeer sunuusei. avilgachin enhbold, banzal munhbattaigaa zgr alga bolj duusaasai
2013-11-22
өөрсдийгээ улам муухай болгох юм:
ман олон жил ашиглалаа баярлалаа төрдөө өмчийг нь өгье гээд өгсөн бол олон нийт баярлах байлаа. аймаг бүрт байгаа хуучны махн-ны конторууд малчин аав ээж өвөө эмээгийн минь хүйтэнд хөрж халуунд халж бий болгосон хөрөнгө юм шүү, комнистуудад өмчөө хураалгаж байсны үр дүнд үр хүүхэд нь ядуу зүдүү байсан. авч чадсан юм өгч чаддаг баыйх хэрэгтэй. м.энхболд ойлгох болуу бас тэнэгтэх юм бол уу
2013-11-22
zochin:
ene namin nereer luibar,deerem,gemt hereg hiigeed baigaa nohodiig shiitgeechee!!!!!!!
2013-11-22
bataa:
sain durara ugchixgyi
2013-11-22