30 жил барьцаалагдсан эмэгтэйчүүдийг суллав
2013-11-22

Их Британийн цагдаа нар Лондоны нэгэн байшинд 30 жилийн турш барьцаанд байсан гурван эмэгтэйг сулласан тухай “CNN” агентлаг мэдээллээ.

Барьцаанд 69 настай Малайзийн иргэн, 57 настай Ирландын иргэн, 30 настай Их Британийн иргэн байжээ. Эмэгтэйчүүдийн нэг нь 32 жил гэрийн хорионд байснаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Ажлаа тараад явж байхад ардаас гэнэт хүчтэй зүйлээр цохисон. Гэнэт ухаан ортол зооринд байж байсан. Тэр өдрөөс эхлэн ганц ч удаа нарын элчийг мэдрээгүй” гэж ярьжээ.

Эмэгтэйчүүд өнгөрсөн сард “Freedom Charity” гэдэг буяны байгууллагатай холбоо тогтоож, өөрсдийгөө 30 жилийн турш хоригдож байгаагаа тайлбарласны үр дүнд суллагджээ. Тэднийг сэтгэцийн өөрчлөлттэй 67 настай Эма, 66 настай Жонни нар хорьдог байжээ.

“CNN” агентлагийн мэдээлснээр, Лондон хотын цагдаагийн хүний наймаатай тэмцэх хэсэг энэ хэргийг шалгаж байгаа гэнэ. “Global Slavery Index” байгууллагаас өнгөрсөн аравдугаар сард гаргасан судалгаагаар Их Британид 4000 орчим хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
99887766:
yag tiim,
2013-11-22
сэтгүүлчээ зөв сонго:
ямар учир шалтгаанаар яах гэж барьцаалсныг нь бичээчээ, барьцаанд байх хугацаанд нь юу хийлгэж, ямар нөхцөлд байсныг нь мэдээлэхгүй ямар утгагүй мэдээ оруулдаг юм бэ
2013-11-22
yzen yadagch:
tengvvdiig alx xepegtei
2013-11-22