Манай эмэгтэйчүүд “Голден Гран-При”-д хүч үзэж байна
2013-11-23

 

Азербайжан улсын нийслэл Баку хотын Спорт-олимпийн “Сархадчи” спортын төвд Төр нийгмийн зүтгэлтэн Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр эхэлсэн. Зургаа дахь удаагаа болж байгаа энэхүү тэмцээнд дэлхийн 32 орны 400 орчим тамирчин оролцож байгаа.

 

Манай улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид урилгаар оролцож байгаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан, дагах болон медалийн төлөө барилдаан болно.

 

Энэхүү жин тус бүрд манай тамирчид “Сархадчи”-ийн дэвжээнд хүч үзнэ. 48 кг ОУХМ Э. Нарангэрэл, 51 кг Э.Даваачимэг, Э. Сумьяа нар зодоглох бол  55 кг-ийн жинд С. Бямбацэрэн, 59 кг-д Т.Мөнхтуяа, 63 кг-д МУГТ С.Батцэцэг, 67 кг-д ДАШТ-ний гурван хүрэл медальт, О. Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, 72 кг-д МУГТ О.Бурмаа, Б.Одончимэг нар барилдаж байна.

Харин маргааш эрэгтэйчүүдийн барилдаан болно. ОХУМ Э.Ням-Очир эх орноо төлөөлөн 60 кг-д зодоглоно.

 Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
мягаа:
батцэцэгт их горьдлого тавьж байгаа шүү . бусад охиддоо өндөр амжилт хүсье
2013-11-24
zzzz:
amjilt xvcii ta naptaa mongoliin oxid xvbgvvdiin zobxi nioodoo baig
2013-11-23