Азийн эмэгтэй парламентчдын чуулган өндөрлөв
2013-11-25

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын хоёрдугаар хэсгийн хуралдаан Дэлхийн эмэгтэйчүүдийн тавдугаар бага хурлыг зохион байгуулах талаар НҮБ-ын байр суурийг сонссоноор үргэлжиллээ. V бага хурлын талаар Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу танилцуулсан.  Эмэгтэйчүүдийн асуудлаар дэлхийн хэмжээний дөрвөн бага хурал НҮБ-аас зохион байгуулсан. Бээжингийн дээд хэмжээний уулзалтаас өмнө 1975 онд Мехико хотноо, 1980 онд Копенгаген хотноо, 1985 онд Найроби хотноо дэлхийн хэммжээний бага хурлыг тус тус зохион байгуулжээ.Бээжинд болсон сүүлчийн бага хурлаас хойш таван жил тутам түүний шийдвэрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэж ирсэн байна.1995 онд Бээжин хотноо зохион байгуулсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурал нь жендерийн тэгш байдлын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад томоохон өөрчлөлтийг авчирч чадсан байна. Тавдугаар бага хурлыг хийх санаачлагыг НҮБ-ын ЕНБД болон Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дараа Наасир Абдулазиз Ал-Нассер нар 2012 онд дэвшүүлжээ.Эмэгтэйчүүдийн асуудлаарх тавдугаар бага хурал Бээжингийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх боломж олгоно гэж үзэж байгааг Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу хэллээ. Мөн тус бага хурлаар шинээр тулгарч буй асуудлууд, ялангуяа эмэгтэйчүүд ба улс төрийн оролцоо, эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн байдлын Зөвлөлийн 1325 дугаар тогтоол, зохистой хөдөлмөр эрхлэх болон шийдвэр гаргах үйл явцад оролцох тэгш боломж, хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын оролцоог хангах зэрэг асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэх боломжтой гэж НҮБ-ын ЕНБД үздэг тухай онцоллоо.

5

Үүний дараа Дэлхийн эмэгтэйчүүдийн тавдугаар бага хурлын талаар оролцогч орнуудын төлөөлөгчид өөрсдийн саналаа хэллээ.Тухайлбал, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын дотоод хэрэг, хууль зүйн хорооны дэд дарга Су Хуй дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь дээшилж, улс орон, бүс нутгийн хэмжээнд гол үүрэг гүйцэтгэх болж байгаа тухай онцлоод, эмэгтэйчүүдийн үйл хэргийг улам бүр дээшлүүлэхэд эмэгтэй парламентчдын үүрэг оролцоо их байгааг хэллээ.

5

БНАСАУ-ын Ардын Дээд хурлын гишүүн, Пхеньян хотын Төрөх эмнэлгийн дарга хатагтай Ким Сон Хуй хэлэхдээ, эмэгтэйчүүдийн хувьд баян хоосны ялгаа маш их байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудалд онцгой анхаарах цаг болсон гэлээ.Мөн БНАСАУ-ын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний ажиллах боломжийг хангасан ажлын байрыг бий болгох, хууль тогтоомжуудыг сайжруулах, эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх ажилд ихээхэн анхаарч байгаа тухай дуулгалаа.

 5

ОХУ-ын Жанна Иванова Монгол Улсын цэцэрлэгт хүмүүжиж байсан тухайгаа дуулгаад, дахин 40 жилийн дараа Монгол Улсад ирсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.Тэрээр Дэлхийн эмэгтэйчүүдийн тавдугаар бага хурлаар залуу эмэгтэйчүүд гэр бүл болох талаар энгийн жишээтэйгээр ярилцах шаардлагатай тухай онцолсон.Мөн гэр бүлийн үнэт зүйлийн талаар ярьж ойлгуулах хэрэгтэй гэсэн саналыг ч хэллээ.

5

Ингээд хуралдаан чөлөөт хэлэлцүүлгээр үргэлжлэн чуулганд оролцсон төлөөлөгчид саналаа хэлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Түүний дараа чуулганд оролцсон Монгол Улс, БНХАУ, БНАСАУ, БНСУ, ОХУ, НҮБ-ын төлөөлөгчид хуралдааныг дүгнэн саналаа хэлэв. Монгол Улсад зохион байгуулагдсан Зүүн хйод Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан УИХ-ын гишүүн М.Батчимэг хурлыг дүгнэн хэлэхдээ, “Бид зүүн хойд Азид боловсрол, хүйсийн тэгш эрх, гэр бүл, хүүхдийн гээд олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, том ахиц дэвшил гарч байгааг ярилцлаа.Төлөөлөгчид дараагийн уулзалтын тухай дурдаж байна, тиймээс хоёр дахь уулзалт удахгүй болно гэдэгт найдаж байна гээд, хурал амжилттай болж өндөрлөж байна хэмээн дүгнэв.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин