Өнөөдөр эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр
2013-11-25

Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш энэ өдрийг хүчирхийллийн эсрэг тэмцэл болгон тэмдэглэж иржээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тэмцлийн болгон зарлажээ.

Тиймээс өнөөдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв өнөөдөр 16.00 цагт “Монгол ньюс”-д мэдээлэл хийж, жендерээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зарлаж, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөхөөр болжээ. Аяны хүрээнд Хүний эрхийн үндэсний комисс, Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клуб, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ байгууллага хамтран оролцож, хүчирхийлэлтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөх ажээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчирхийлэлд 42 эмэгтэй гэр бүлийн өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн 80 хувь нь гэрлэлтийн баталгаатай, үлдсэн хувь нь хамтран амьдрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн байна.

 Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр  2010-2012 онд нийт  60111 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1238 хэрэг гарсан нь нийт гэмт хэргийн зургаан хувийг эзэлдаг аж.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин