UB Art Fair болно
2013-11-25

Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галлерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан 5 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, Дизайн парк ТББ-тай хамтран зохион байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь social inclusion буюу уран бүтээлчдэд адил хандах, тэгш боломжоор хангах орчин үеийн урлагийн хандлагатай нийцэж байгаа гэнэ. Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байгаа юм байна.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин