М.Ангараг: Нүүрснээс байгалийн хий гаргах боломжтой
2013-11-25

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангарагтай ярилцлаа.

-Сэргээгдэх эрчим хүчээр 2020 он гэхэд нийт хэрэглээний 20 хувийг хангах төлөвлөгөө гаргаад байгаа. Энэ хэрэгжих боломжтой юу?

-Нөөцийн хувьд манайх дэлхийд хоёрт орохоор. Зүүн өмнөд Азийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. 2007 онд “Сэргээгдэх эрчим хүчний хууль” батлагдсан. Үүн дээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд доллар центээр тарифаа тогтоогоод, зөрүүний түрээс олгох буюу эфирийн тариф гэдэг загварыг хийсэн. Гэтэл энэ маань 2007 оноос хойш өнөөг хүртэл барьж ирсэн тарифнаас үнэ нь буурч байгаа учраас хөрөнгө оруулагчид өөр зүйл рүү анхаарах боллоо. Цаашдаа энэ салбарыг хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бий болгох,  төсвөөс юм уу зээлийн шугамаар том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай өнөөгийн хэрэгцээ 962 ватт байгаа. Ирэх жил 10 хувь нэмэгдэх тооцоо бий. Мөн хэрэглээ 10-20 хувь нэмэгдэхээр байна. Тэгэхээр ирэх жил 1500-1700 ватт хүчин чадалтай болох төлөв харагдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 500 мегабаттын хүчин чадалтай усан болон салхин цахилгаан станц ашиглалтад орно. 100-150 мегабаттын нарны цахилгаан станц ашиглалтад орно гэж тооцвол 2020 он гэхэд нийт хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж чадна. Одоо бол Салхитын цахилгаан станцыг тооцвол 6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна.

:

-Та сая хөрөнгө оруулалтын асуудлыг хөндлөө. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийхэд ямар асуудал байгаа вэ?

-Хөрөнгө оруулалт хийхэд зөрүү тариф гэж бий. Жишээ нь, салхин цахилгаан станцын эрчим хүчийг 9.5 доллароор худалдаж авдаг. Одоогийн манай зардаг ханшнаас 70-80 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Тооцоод үзэхээр жилдээ 6-7 тэрбум төгрөгийн зөрүү бий болно. Энэ зөрүүг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх үү гэдэг бас л асуудал. Эсвэл уул уурхай олборлоод агаар бохирдуулсны төлбөрөөс тооцож болно. Энэ механизмыг тодорхойлж байж сэргээгдэх эрчим хүчийг дэмжих юм. Яагаад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих хэрэгтэй вэ гэхээр өнөөдөр хотын агаарын бохирдлыг харж л байгаа байх. Үүнийг цэвэршүүлэх шаардлага байна шүү дээ.

:

-Хотын иргэдэд зориулсан хамгийн ойр сэргээгдэх эрчим хүчний ямар шийдлүүд байж болох вэ?

-Юуны өмнө сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэхийн тулд цогц шийдлүүд хэрэгтэй болно. Дэд бүтцийг нь шийдээгүй атлаа утаагүй болгох талаар ярих, хөндөнө гэдэг бол боломжгүй. Хотод зориулсан смарт грид гэж шийдэл бий. 10 эсвэл 20 айлын дунд, дээвэрт нь нарны эрчим хүчний эх үүсвэрийг тавиад өгөхөөр иргэд маш боломжийн үнээр эрчим хүч хэрэглэж болно. Мөн гарааш байна. Манайд автомашины гарааш их. Эдгээр дээр нарны панел байгуулсанаар эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд болох боломжтой.

Гэхдээ төрөөс гэр хорооллын айлуудад сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж тараагаад өгчихвөл гэр хорооолол маань энэ чигээрээ үлдэх бас нэг аюул бий. Түүнээс гадна нарны эрчим хүчийг ашиглан гэр хорооллын нийтийн халуун усыг халаая, дэд бүтцийг нь шийдэж өгье хэмээн хэд хэдэн газар ажиллаж байна. Цаашдаа эдгээр газрууд нэгдэж нэг чигээр явах болов уу хэмээн найдаж байгаа.

:.

-Энэ тухай яригдаад байгаа ч бодит ажил болдоггүй. Ямар бэрхшээл байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, утааг бууруулах гэхээр энэ салбар маань ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг нь саад болж байгаа юм. Тийм учраас хөгжиж байгаа улс орнууд сэргээгдэх эрчим хүчнээс айдаг тал бий. Учир нь анх оруулж байгаа хөрөнгө оруулалт нь их, хэт өндөр байдаг. Мөн энэ салбарыг дэмжээд явахаар шинэ технологи учраас эрчим хүчний салбарт илүү зардал болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй эрчим хүчийг хүмүүс худалдаж авах ёстой болдог. Тиймээс хөрөнгө оруулагчийг татахын тулд эрчим хүчийг чинь үнэтэй авья, харин та нар хөрөнгө оруулалтаа хийгээд өөрсдөө барь. 10 жилийн дараа зардлаа нөхөөд ашгаа ол гэдэг. Бид үүнд чинь 15-25 жилийн хамтын ажиллагааны баталгаа өгч, цахилгаан авья гэхээр улсын төсөвт ачаалал үүрэх асуудал гарч ирдэг. Түүнээс гадна манай улсын нэг онцлог бол газрын баялаг ихтэй, нүүрсний үлэмж нөөцтэй учраас нүүрснээс эрчим хүч гаргах нь хямд тусдаг. Гэтэл Герман, Япон, БНСУ зэрэг улс өөрсдөө байгалийн нөөцгүй учир сэргээгдэх эрчим хүч рүүгээ орохоос өөр аргагүй болсон байгаа юм. Эдгээрээс гадна бас нэг том саад бий нь хууль эрх зүйн орчин, хуулийн хэрэгжилтийн механизм дутагдаж байгааг дурдууштай. Өнөөдөр нүүрсний бодлого нь эрчим хүчний хангалтын асуудлаасаа дээгүүр тавигдаад байгаа учир бусад салбартаа хөрөнгө оруулалт хийх боломжийг багасгаж, улмаар энэ төслүүд дэмжигддэггүй асуудал бий.

.

-Сэргээгдэх эрчим хүчний ямар ямар боломж байна вэ. Улсын хэмжээнд яривал.

-Улс даяар сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх шаардлагатай. Хойд хэсгээр усан цахилгаан станц, урд хэсгээр нар болон салхины цахилгаан станц, төвийн бүсээр болон аймгийн төвөөр био масло, байгалийн хийг ашиглах нь зөв. Нөөц бололцоогоо хооронд нь хослуулж хэрэглэх ёстой. Цэвэр эрчим хүчний нөөц технологийг зөв ашиглах хэрэгтэй. Нүүрсийг гэхэд л боловсруулахгүйгээр гаргадаг. Гэтэл нүүрсийг олборлох явцад байгалийн хий, метан гардаг. Үүнийг сорж ашиглах боломжтой. Нүүрстэй хамт газ олборлож болно. Мөн хүрэн нүүрсийг байгалийн хий болгож ч болно. Бүр аргал зэрэг хаягдлаас эрчим хүч гаргаж болно. Зөв ашиглаж л чадах хэрэгтэй.

:

-Нүүрснээс байгалийн хий гаргаж авах боломжтой юм байна. Нэгэнт боломжийг харчихсан юм чинь энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Судалгааны ажил их хийгдэж байгаа. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийж байна. Ирэх жилээс “Сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх хөтөлбөр”, “Сэргээгдэх эрчим хүчний хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулна. Түүнд энэ асуудлыг тусгах юм. Бас нэг өөр боломж бий. Нарны эрчим хүч үйлдвэрлэдэг сүүдрэвчийг гудамж талбайд байрлуулах.

:

-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр манайд хичнээн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Манайд эцсийн бүтээгдэхүүн зардаг компани нэлээд бий. Нарны эрчим хүч үйлдвэрлэгч 2 байгууллага байна. Салхины эрчим хүчээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан 7-8 байгууллага байгаа. Өдөр бүр гадаадын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэн ирж уулзаж байна. Үүнээс дэлхий монголын сэргээгдэх эрчим хүчийг сонирхож байгааг харж болно.

:

-Байгалд ээлтэй технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгжийг гаалийн татвараас чөлөөлж байгаа. Илүү боломж нээгдэх үү?

-Засгийн газрын 100 дугаар тогтоолоор сэргээдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлсөн. Мөн орлогын албан татвараас чөлөөлсөн таатай нөхцлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гаргасан. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих санд хөнгөлөлттэй зээлийн боломжийг гаргаж өгөх ёстой.

.

-Ногоон эдийн засгийн гол хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч хэмээн тодорхойлж байна. Эдийн засгийн утгаараа ямар ач холбогдолтой вэ?

-Эхний оруулж байгаа хөрөнгө оруулалт өндөр боловч цаашид ашиглалтын зардал бараг байхгүй, үнэгүй шахуу юм. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Жишээ нь, 100 кв метр байшинтай нэг айлд эхний ээлжинд 10-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэхэд 2 жилийн дараа зардлаа нөхчихнө. Цаашид эрчим хүчээ үнэгүй хэрэглэнэ гэсэн үг.

.

-Салхитын цахилгаан станц хэдий хугацаанд зардлаа нөхөх вэ?

-Салхитын цахилгаан станц 50 мега баттын хүчин чадалтай. 10-11 жилийн дараа өртгөө нөхнө гэж тооцож байгаа. Өтгөө нөхсөний дараа цэвэр орлого орно.

:

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene maxan tolgoi xezeedee erchim xuchniix bolchixoo ve. saixan *j ogox yumaa. xun medexgui yumaa yaj ingej *j chaddag bnaa. mergejliin bus yumnuudiig ingej dargaar tavij boldog l yum baixdaa.
2013-11-25
zzzz:
hudalch teneg novsh yu yariad bgaan mahan tolgoi cine!!
2013-11-25
думаа авгай:
монгол дугуй зохион бүтээх боломжтой.
2013-11-25
думаа авгай:
монгол дугуй зохион бүтээх боломжтой.
2013-11-25
zochin:
ene xydlaa sh dee bod doo
2013-11-25
bobo:
medemhii petko, baigaliin hii nuursnii hii sergeegdeh erchim huch gej abch ogch bainadaa, yaaj dahin sergeej ashiglaj boloh yum boldoo. metan hii hortoi uchraas hereglehgui ondor ortogtoi baihad neg setguul un*d zuudee yaridag ovoo muu gar bainadaa, oorhiihoo *aar tog gargahiig n harah yumsan. erguu dagz
2013-11-25