Н.Номтойбаяр гишүүн ЦЕГ-ын даргад гомдол гаргасан гэв
2013-11-26

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн талаар түүний өмгөөлөгч Н.Мандах хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Улсын мөрдөн байцаах газраас Н.Номтойбаярын хэрэгт яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдэг. Тэгвэл түүний өмгөөлөгч Н.Мандахын хэлснээр Сүхбаатар дүүргийн прокурорын газар хэргийг хянаад “Шалгах ёстой ажиллагааг дутуу хийсэн. Мөн хуулийн дагуу хийгээгүй” гэдэг үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэв.

Мөн тэрбээр “Мөрдөн байцаах ажиллагаа хуулийн дагуу тэнцвэртэй биш хийгдсэн, шударга ёсны тогтолцоо алдагдсан гэж үзэж байгаа. Тиймээс  Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын гишүүнийхээ зүгээс Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргасан” хэмээн мэдэгдэв.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Н.Номтойбаяр гишүүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Ямар үндэслэлээр буцаасан нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бэ?

-Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй гэж үзсэн. Гэхдээ үүнийг мөрдөн байцаалтын нууц учраас дэлгэрэнгүй хэлэх боломжгүй. Энэ хэрэгт прокурорын хяналт үнэхээр сайн тавигдаж байгаа. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрсан гэдэгт багтаж байгаа. Гэтэл зэвсгийн чанартай зүйлийг хэн хэрэглэсэн эсэх, яаж хэрэглэснийг мөрдөн байцаах ажиллагаанд шалгаагүй. Тэгээд ч одоогоор Н.Номтойбаяр гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа түр зогссон байгаа.

-Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцсаныг та хэзээ мэдсэн бэ?

-Хэргийг өөр байгууллага руу шилжүүлсэн гэдгийг бид өчигдөр мэдсэн.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийнхөө твиттер хуудаснаа яллагчаар татсан тогтоолын нэг хувийг тавьсан байсан. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Н.Номтойбаяр гишүүн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад тотгор учруулаагүй. Гишүүний твиттер хуудсандаа тавьсан яллагчаар татсан тогтоол мөрдөн байцаалтын нууцыг зардуулаагүй. Бас саад учруулаагүй.

-Н.Номтойбаяр гишүүнийг баавгай агнасан хэргийг мөн холбогдуулан шалгаж байгаа гэдэг. Энэ үнэн үү?

-Цуг шалгаж байгаа гэдэг асуудал биш. Энэ хэрэгт хамт авч үзэх ёстой гэсэн асуудал бий. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлэхэд баавгайн асуудлыг өмнө нь шалгаад тогтоосон зүйл. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн бус өөр хүмүүс энэ хэрэгт холбогдсон байна гэж  хууль хяналтынхан өмнө нь үзсэн.

-Н.Номтойбаяр гишүүн Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргасан талаар та түрүүн хэлсэн. Ямар асуудлаар гомдол гаргасан юм бэ?

-Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд хүргэж байгаа мэдээллээ сайн нягтлаж, үнэн зөв эсэхийг сайтар магадлаж байж хэвлэлд мэдээлэл өгөх хэрэгтэй. Н.Номтойбаяр гишүүн ЦЕГ-ын даргад гаргасан гомдолдоо  “Мөрдөн байцаах ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй. Хэт нэг талыг барьж шалгасан, үйлдэл дутуу. Шалтгах зүйлийг шалгаагүй зэрэг асуудлыг тусгасан байгаа. Мөн энэ асуудалд холбоотой 57 асуудлыг нэмж шалгуулахаар хүсэлт гаргасан” гэв.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
zocin:
za nomt mln hogiin oroh oron avah shorongyi bolson hulgaic d taviulj onigoo bolov doo
2013-11-27
zochin:
nomtoibayar icheechee nyamdorj ch gesen hun shdee teneg nomtoibayaraa
2013-11-26
kkxexe:
miu shorongiin hadaas sain shalgaad ochih gazarluun yvuulah heregtei
2013-11-26
kkkk:
munzuig bas sain shalgah hergtei adilhan shorond oroh hun bnaleeshde hereg hiij huchin hiij bhad ni hajuud ni haraad zogsoj bsan gee biz dee
2013-11-26
bat dorj :
nomtoibayr guai odoo boih xeregtei xuulia hvndleech ene baidlaas avch vzvel muvx bulgartai baina hichneen xuuli garaad ach tus baigaa ymuu
2013-11-26
cheka:
naadul chini ichih bulchirhaigaa avhuulchihsan yumaa. togloom bish gadaadiin uls torchid ichih bulchirhaigaa avhuuldag genee,tegeed yuu yarij baisan nur ni ulaidaggui gesen
2013-11-26
зочин:
ичээч одоо болих хэрэгтэй шүү дээ хуулийг хүндлээч энэ мэтийн юмнууд юун их хурал зайлаач
2013-11-26