Шинжлэх ухааны ажилтны баярыг тэмдэглэнэ
2013-11-26

Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи хамтран маргааш “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Эхний арга хэмжээ буюу оны шилдэг залуу эрдэмтдэд шагнал гардуулах ёслол 12:00 цагт БШУЯ-ны 401 тоотод болох бол түүний дараа 13:30 цагт Соёлын төв өргөөнд Хүндэтгэл, ёслолын нэгдсэн арга хэмжээ зохиогдох юм. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Шинжлэх ухаанд тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого” сэдвээр илтгэл тавина. Мөн академич Б.Ширэндэв, Ц.Дамдинсүрэн нарын нэрэмжит шагналуудыг шалгарсан эрдэмтдэд гардуулна. Эл арга хэмжээ шинжлэх ухаанд мэдлэг оюунаа зориулж буй бүх ажилтан, эрдэмтэн, багш, оуютнуудад нээлттэй тул та бүхнийг урьж байна.

Shuud.mn
Сонин хачин
ойдаа:
нээрээ манай шинжлэх ухааны эрдэмтэд улс орны эдийн засгийн хөгжилд ер нь ямар нэмэр оруулдаг юм болоо. нэг их л олон хүрээлэн доктор профессорууд гэтэл нөгөө химийн үйлдвэрүүд хаа байнаа, инженер техникийн бүтээлүүд хаа байнаа, нөгөө мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрүүд хаа байнаа, эрдэм судлалын эцсийн үр дүн цол авахдаа байдаг юм биш биз дээ. цол авсан хүн докторын зэргийн нэмэгдэл 25 ч билүү хувийг цалин дээрээ авна. уг нь нээсэн ололт бүтээсэн бүтээлийнхээ ач холбогдлоор цалин пүнлүү нь нэмэгдэх ёстой. саяхан мал эмнэлгийн 90 жилийн ойгоор гарсан номонд сүүлийн жилүүдэд эрдмийн зэрэг хамгаалсан докторуудын сэдвийн жагсаалтыг бичсэн байнаа. хараад байхад тэдний арван хувь нь ч тийм ач холбогдлоороо тэргүүн зэрэгт тавигдах сэдэв биш байна лээ. дэлхийн шинжлэх ухаанд гэхээ болье улс орондоо ач тусаа өгөхөөр сэдвийг сонгож байгаасай. нэг л мэдэхэд ийм сэдвийг ийм эрдэмтэдийг санхүүжүүлэхээ болих цаг удахгүй шүү. гэхдээ та нарын өдрийг тохиолдуулан байрын мэнд хүргэе
2013-11-27
muis must hsum:
шинжлэх ухааны академийн байдал одоогоор хэцүү байгаа нь үнэн болно. энэ байдлаараа удвал муис, шутис, эмшуис-н араас орох байх... гартаа пипетка ч барьж үзээгүй, судлагаа туршилт жаахан ч гэсэн хийж үзээгүй, хоосон чанарын профессорууд нэгтэнэ нийлүүлнэ гэж ярихад хөдөө сумаас ирсэн хөлдүү оюутанаас өөр дэмжих хүн байхгүй
2013-11-27
зочин:
шинжлэх ухааны академ ба хэдэн хүрээлэнг нь үндсээр нь өөрчилж чадваргүй нөхдүүдийг нь халж цөөн тооны чадалтай багаар бүрдүүлэх ёстой. одоо бол бөөн хүрээлэн бөөн юм хийдэггүй гарууд төрийн мөнгө сул цохиод давхар газар ажиллаад ажилдаа ч ирдэггүй байдалтай байна. төрийн алба гэдэг чадваргүй хүмүүсийг зүгээр тэжээдэг газар байж таарахгүй.
2013-11-27
401509:
uyn bayar ve.shinjleh uhaani salbar gej shal hotsrogdson yamar ch buteemj baihgui ulsiin tusviin achaag hudruuldeg salbar baina. ih deed surguuliudiin derged bolgoj zohion baiguulaltiig n uurchluh heregtei. ediin zasagt yamar ch nemergui salbar shu dee. ene talara yarimaar um.
2013-11-26
зочин:
баяр биш өдөр гээчээ, юугаа бичээд байгаа юм бэ, хийсэн бүтээсэн, хийх гэж байгаагаа ярилцах болохоос биш, баярлаж найрлах гэсэн юм байхгүй л баймаар юм.
2013-11-26
zochin:
yu byteesen gej dandaa yoslol, xyndetgel geed mongo zaraad baigaa yum be? bolovsorliin said aa. urd daxi saidiin mongo ugaasan zyil yasan be?
2013-11-26