Шатахууны 34 хоногийн нөөцтэй байна
2013-11-27

Манай улсын хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 34 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнийг дотор нь задалбал А-80 автобензин 38, АИ-92 автобензин 38, дизелийн түлш 35, ТС-1 23 хоногийн нөөцтэй байгаа аж.

Дашрамд дурдахад Газрын тосны газар, Петро чайна интернэшнл компанийн хооронд байгуулсан Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж байгаа. Иймээс Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил ирэх сарын эхээр дуусах аж. Ийнхүү өргөтгөл хийгдсэнээр Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээ 3-4 дахин нэмэгдэх юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
gantuya batdorj :
shatahuunaa xemnemtsgeey minii mongoliin ard tvmeen
2013-11-27