Ажилгүй иргэдийн тоо нэмэгджээ
2011-01-11

Аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцэст 38,3 мянга болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 173 хүнээр буюу 0,5 хувиар өссөн үзүүлэлт юм. Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо өмнөх оныхоос Улаанбаатар хотод 1411 хүнээр олон байв. Харин Төв аймагт 609, Өмнөговьд 495, Дундголь 294, хүн ажилгүй хэмээн бүртгүүлж, ажилгүйчүүдийн тоогоороо 21 аймагтаа тэргүүлж, ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлжээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 50.5 хувь нь урьд нь ажил эрхэлж байсан. Үлдсэн хувь нь ямар нэг ажил эрхэлж байгаагүй бөгөөд ажил хайж анх удаа ХХҮХ-т бүртгүүлсэн иргэд байна. Ц.Бат

Shuud.mn
Сонин хачин