ДОХ-ын эсрэг өдөр Өмнөговь аймагт
2011-12-01

Өнөөдөр дэлхий нийтээр ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэх өрдийг Өмнөговь аймагт ДОХ-той тэмцэх үндэсний сан, Хөгжил-21 ТББ, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд энэ өдөр Даланзадгад хотын төв хэсэг болох Худалдааны төвд “ДОХ-ын эсрэг өдөр”-ийн нээлт хийж эхний оролцсон 20 хүнд урамшуулал олгож, 500 гаруй хүнд мэдээлэл өглөө. “Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. ХДХВ/ДОХ-оос өөрсдийгөө хамгаалахаас гадна бусдад мэдээлэл түгээх нь хүн бүрийн үүрэг юм” гэж “Хөгжил -21” ТББ-ийн тэргүүн Д.Мядагсүрэн нээлтийн үеэр онцолсон юм. Тус арга хэмжээнд сайн дурын ажилтануудын хүчээр Худалдааны төвийн ойр орчмын дэлгүүрүүд, таксины зогсоол, “Гандирс” худалдааны төв, “Арвин сан” худалдааны төв, Түүхий эдийн цэг зэрэг газруудаар ХДХВ/ДОХ болон бэлгийн замаар дэмжих халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, бэлгэвч зөв хэрэглэх, дээрх өвчнүүдийн шинж тэмдэгийн талаар мэдээлэл өгч мэдээллийн хуудас, бэлгэвч тарааж ажиллаа. Асуулт хариултын уралдаан зохион байгуулж идэвхтэй оролцогчдыг урамшууллаа. Монголд 99 дэх тохиолдол бүртгэгдэж, дэлхий дахинд энэ жил 2,5 сая хүн шинээр халдвар тээгчээр бүртгэгдэж, нийтдээ 33 сая хүн вирусын халдвар авсан гэсэн тоо баримтыг бид сонсоод тайван суух учиргүй ээ. 1959 онд анх ХДХВ-ыг илрүүлснээс хойш өдгөө 52 жилийг ардаа үдсэн ч дээрх өвчинг бүрэн төгс эмчлэх бэлдмэл гаргаж чадаагүй байгаа нь хувь хүн өөрийгөө хамгаалахаас өөр сайн арга үгүйг бүрэн дүүрэн сануулсаар байгаа юм. Д.Мишигсүрэн
Shuud.mn
Сонин хачин
tiim shuu minii bagadaa ordog bsan hudaldaani tuw bna shuu
2011-12-01
omnogovi saihan nytag shvv,
2011-12-01