С.Бямбацогт: Цэцийг цэгцлэх хэрэгтэй болжээ
2013-11-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанаар энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Цэцийн дүгнэлтийг  чуулган нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд УИХ-ын  Дэгийн хуулиар асуулт асуух хаалттай юм аж. Тиймээс гишүүд саналаа хэллээ.

5

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үндсэн хуулийн Цэц ард түмнийхээ төлөө явахаа больж. Цэц ард түмнийхээ сонгох эрхийг улстөрчидтэй хаасан. Одоо олон түмний төлөөллөө шүүх бүрэлдэхүүнд оруулъя гэхээр ард түмний өмнө далайж байна. Яагаад шүүх бүрэлдэхүүнд олон түмний төлөөлөл орж болохгүй гэж. Цэц ард түмнийхээ эсрэг босч байна. Бид иргэдийн төлөөллөө нядалж болохгүй. Төлөөлөл гэдгээс Цэц яагаад жийрхээд байна вэ?

5

Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг гайхаж хүлээж авч байна. Шүүн таслах үйл ажиллагаа шүүхэд огт хамаагүй гэж ойлгож байгаа нь иргэдээсээ тасарсны шинж. Тухайн нийгмийн жирийн иргэн ойлгохуйц шийддэг тогтолцоо шүүхэд байх ёстой. Шүүх үйл ажиллагаанд иргэдээ оролцуулдаг үзэгдэл гадаадад байдаг.

5

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Цэцийн асуудлыг эргэж харахгүй бол болохгүй нь. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Сүүлийн үед гаргаж байгаа шийдвэр нь ойлгомжгүй байна. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Энэ эрхээ биелүүлэх гээд биелүүлж чадахгүй байна. Эрх баригч намаас сонгогдсон гишүүн гурав, цөөнхөөс сонгогдсон нь нэг байнгын хороонд харъяалагдаж байна гээд Цэцэд хандахаар өөдөөс хохь нь гэсэн хариулт хэлж байна. Цэцийн дүгнэлтийг бус Цэцийг өөрийг нь цэгцлэх хэрэгтэй болжээ.

5

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Цэцийн энэ удаагийн дүгнэлт нүдээ олсонгүй. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.

5

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бид ямар улс оронд амьдраад байна вэ. Өнөөдөр бид гурван засаглалтай гэдэг. Гэтэл шүүх нь шүүх шиг байж чадаж байна уу. Шүүхийг шүүх шиг болгохын эсрэг байна гэсэн хардлага төрлөө. Үндсэн хуулийн Цэц итгэл төрүүлэхээр ажиллахгүй байна шүү. ҮХЦ-ийн гишүүд байнга хэл ам таталдаг.

Цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь хүлээн авах боломжгүй хэмээн дэмжсэнгүй.

Чуулганы хуралдаан Хилийн боомтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэн хуралдаж байна.

5

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tsetsed ih hurliin darga nariin humuus ch shineer ochson , ted medeej byluu ugsun hunee umuurch ajillana
2013-11-29
зочин:
мэддэг чаддаг газар байдаг юм бол одоогийн цэцийг татан буулгаж шинээр байгуулж өгөөч. алт хөтөлбөр нэрээр монголын онгон байгалыг сүйтгэсэн очирбат луйврын эзэн сугар мэтийн хогийн амьтдаас цэцийг салгая
2013-11-28
zochin:
tosovoo hemneh heregtei shuu.
2013-11-28
цандаг:
цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж бодож байгаа их хурлын гишүүн байгаа нь монголын эмэгнэл юм бишүү?? одоо цагт цэцийн дээр ан байна гээд аль2012 оноос хойш тогтчихсон юм бишүү үүнийг одоо хүртэл мэдэхгүй яваа их хурлын гишүүн огцрох хэрэгтэй дээ үндсэн хуулийн цэцийн дээр ан байна гэдгийг гудамжинд яваа жирийн иргэдээс захаас нь асуухад хэлээд л өгнө дөө
2013-11-28
unshigch:
buh shuuh prokurooriin udirdlaguudiig songuuliar gargadag blwol shudarga yos togthod nemertei yum shigee.hen negen tomilohoor l haraat helbertei blno
2013-11-28
иргэн н.энх:
үхц-д ард олны санал харгалзан хамгийн шилдэг хуульчид ажилладаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. хэн нэгэн эрх мэдэлтэн зг-ын "хараат" байх нь үхц үндсэн үүргээсээ няцсан гэмт үйлдэл мөнөөс мөэ.
2013-11-28
иргэн:
альч шүүх улс төрчдийн хараан дор ажиллаж байгаа гэж гдаж, мэдрэгдэж байдаг болсон шүү дэ,,,хэзээ нэг шүүх гэдэг байгуулалга шудрага талдаа ,иргэд нийгэмд үнэлэгдэх болдоо. улс төрчид өөрсдөө л шүүхийг ийм байдалд байлгаж хашиж,шахаж байгаа шүү дэ,,,шүүхийг орон нутгын тойргоос иргэд шүүа сонгож байвал таарна
2013-11-28
авлигачин:
цэцийг тараах хэрэгтэй
2013-11-28
naran:
v,h,tsets gej hulgaich narin nuuvch halhavch bolson nvgliin uurhaig yaraltai tatan buulgaach ee.
2013-11-28